Scroll Top
%d0%b1%d0%b0%d0%b3%d1%88%d0%b0%d1%81%d1%80%d0%b0%d0%bd-%d1%85%d0%b0%d0%bc%d0%b3%d0%b0%d0%b0%d0%bb%d0%b0%d0%b3%d1%87%d0%b4%d1%8b%d0%bd-%d0%b2%d0%be%d0%bb%d0%b5%d0%b9%d0%b1%d0%be%d0%bb
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

БАГШ,АСРАН ХАМГААЛАГЧДЫН “ВОЛЕЙБОЛ”-ЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

Багш, эцэг эх, сургуулийн хамтын үйл ажиллагааг сайжруулах зорилго дор жил бүр уламжлал болгон зохиогддог эцэг эх, багш нарын “Волейбол”-ын нөхөрсөг тэмцээн 2023.11.18-2023.11.19-ий өдрүүдэд I-XII ангийн 45 баг, багш нарын багийн 300 гаруй тамирчдын дунд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Оюунлаг сургуулийн Математикийн тэнхимийн эрхлэгч Цэрэнчунт тэмцээнийг нээн үг хэлж, аеробикийн дугуйлангийн авьяаслаг хүүхдүүд хөгжөөн дэмжигчдийн бүжгээ бүжиглэлээ. Хүүхдийнхээ төлөө нэг баг хамт олон болж, хамтарч, нэгдэн нягтарч хөгжөөн дэмжигчдийн нижигнэсэн алга ташилт дор хурд хүч, авхаалж самбаагаа сорин хоёр өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
46 багийн 300 гаруй тамирчид өрсөлдсөнөөс тоглолтын техник ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаараа бусдаас шилдэг байж амжилт гаргасан баг хамт олон болон шилдэг тоглогчдыг танилцуулж байна.
Л.Наранцэцэг багштай 1а анги: Тэргүүн байр, шилжин явах цом
Б.Золзаяа багштай 4б анги: Дэд байр, шилжин явах цом
Ж.Хандармаа багштай 7а анги: Гутгаар байр, шилжин явах цом
Шилдэг эмэгтэй тоглогчоор 4б ангийн сурагч Чингүүний ээж Цэцэгдарь
Шилдэг эрэгтэй тоглогчоор 1а ангийн сурагч Түмэлүний аав Төрболд нар тус тус шалгарлаа.
Цаг зав гарган хүрэлцэн ирсэн эцэг эх та бүхэндээ болон тэмцээнийг зохион явуулсан багш нартаа баярласан талархсанаа илэрхийлье.

Сэтгэгдэл үлдээх

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.