Scroll Top
%d3%a9%d0%bc%d3%a9%d0%b7%d0%be-%d0%bd%d1%8b-%d0%be%d1%80%d0%b4%d0%be%d1%81-%d1%85%d0%be%d1%82%d1%8b%d0%bd-%d1%8d%d0%b7%d1%8d%d0%bd-%d1%85%d0%be%d1%80%d0%be%d0%be-%d1%85%d0%be%d1%88
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ӨМӨЗО-ны Ордос хотын “Эзэн” хороо хошууны багш нар манай сургуультай танилцаж, туршлага судаллаа

“Оюунлаг” сургуулийн захирлын урилгаар ӨМӨЗО-ны Ордос хотын “Эзэн” хороо хошууны IV ээлжийн 9 математикийн багш нар 2019 оны 10 сарын 17-2019 оны 10 сарын 18-ны өдрүүдэд манай сургуультай танилцаж, туршлага судаллаа.  Хятад хэлний боловсролын агуулга, арга зүйн талаар санал солилцож, цаашид хамтран ажиллах ажлын чиглэлээ тодорхойллоо. Мөн шинжлэх ухааны болон хөгжүүлэх хичээлүүдийн явц, сурагчдын сэтгэн бодох чадвар хийгээд сургалтын орчны  тохижилттой танилцаж, туршлага судлахын зэрэгцээ багш, сурагчидтай санал бодлоо нээлттэй илэрхийлэн, цаашдын эрдмийн их аянд өрнүүн их амжилтыг хүслээ.

            Сургуулийн захиргаа зочдоо элгэмсэг найрсгаар угтан авч, хамтын ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэхийн ерөөл өргөж, дурсгалын зүйлс гардуулан өглөө.

          “Оюунлаг” сургуулийн төлөөлөгчдийн баг ӨМӨЗО-ы Ордос хотод хүрэлцэн очиж, туршлага судлах аман урилгыг хүлээн авлаа.

ЭРДЭМ УХААН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!

Сэтгэгдэл үлдээх

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.