Монгол улсын боловсролын их сургуулиас зохион явуулдаг “MNUE OPEN 2024” аэробик гимнастикийн нээлттэй тэмцээн 3-р сарын 23-ий өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Аэробик гимнастикийн баг, клуб, орон нутаг болон ЕБС-ийн тамирчид оролцдог тус тэмцээнд “Оюунлаг” сургуулийн баг, багш дасгалжуулагчид амжилттай оролцлоо.
9-11насны “TRIO” төрөлд нийт 4-н баг (12 тамирчин)
12-14 насны “DANCE” төрөлд нийт 2 баг (16 тамирчин) оролцож
Б ангилалд:
✓ 9-11насны төрөлдөө нийт 22 байгууллага, баг клубийн тамирчид өрсөлдсөнөөс Оюунлаг сургуулийн 1-р багийн охид “МӨНГӨН” медаль
✓ 12-14 насны төрөлд нийт 17 байгууллага, баг клубийн тамирчид өрсөлдөж манай 2-р багийн охид “МӨНГӨН” медаль тус тус хүртлээ.
Баг тамирчдаа идэвхтэй оролцуулсан дасгалжуулагч багш нарыг мөн шалгаруулснаас
✓ 9-11насны төрөлд багийн дүнгээр “Оюунлаг” сургуулийн багш дасгалжуулагч Б.Цолмон “2-р байр”
✓ 12-14 насны төрөлд багийн нийт дүнгээр “Оюунлаг” сургуулийн багш дасгалжуулагч Б.Баттуяа “2-р байр” тус тус хүртсэн амжилт үзүүллээ.
Баг тамирчдаа бэлтгэж оролцуулсан багш нар, амжилт гаргасан сурагчид болон энэхүү тэмцээнд оролцох боломж олгож, аэробикийн шинэхэн хувцсаар хангаж өгсөн сургуулийн удирдлага, хамт олондоо гүн талархал илэрхийлье.
Үргэлж дэмжиж тусалж байдаг эцэг эх, асран хамгаалагч нартаа мөн баярлалаа.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ
“MNUE OPEN 2024”
}
3 сар 28, 2024
0
Сэтгэгдэл