Scroll Top
%d1%81%d1%83%d1%80%d0%b0%d0%b3%d1%87%d0%b8%d0%b4-%d1%81%d1%8d%d1%82%d0%b3%d1%8d%d0%bb-%d1%81%d1%83%d0%b4%d0%bb%d0%b0%d0%bb%d1%8b%d0%bd-%d1%85%d0%b8%d1%87%d1%8d%d1%8d%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

СУРАГЧИД СЭТГЭЛ СУДЛАЛЫН ХИЧЭЭЛИЙН “СЕРТИФИКАТ”-АА ГАРДАН АВЛАА.

2024 оны 05-р сарын 10-ны өдөр ахлах ангийн сурагчид маань сэтгэл судлалын хичээлийн “СЕРТИФИКАТ”-аа гардан авлаа.
Манай сургууль 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн X-XII ангийн сурагчдад сэтгэл судлалын хичээл орж эхэлсэн билээ. Энэхүү хичээлийг АНУ-ын Сан Франциско хотын их сургуулийг мэргэжлийн сэтгэл зүйч- багш мэргэжлээр төгссөн Ш.Оюунбилэг маань чиглүүлэн явуулдаг юм. АНУ-ын сэтгэл судлалын холбоо (American Psychological Association “APA”)-ны гишүүнчлэлийн эрхийн дагуу хичээлээ явуулдаг бөгөөд энэхүү холбооны ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тусгай хөтөлбөрөөр заах эрхтэй анхны сургууль билээ. Ахлах ангийн сурагчид сэтгэл судлалын шинжлэх ухааны талаар суралцахаас гадна, зөөлөн ур чадварт суралцах олон үйл ажиллагаанд хамрагддаг. Багаар ажиллаж сурах, өсвөр насны хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлуудын талаар судалгаа хийн тайлан тавих, нийгмийн асуудлуудын талаар судалгаа туршилт хийх гэх мэт олон талаар чадваржиж төгсдөгөөрөө онцлогтой.

Сэтгэгдэл үлдээх