“STUDENT RESEARCH-OYUNLAG SCHOOL” ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

“STUDENT RESEARCH-OYUNLAG SCHOOL” ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

   Оюунлаг сургууль нь энэ хичээлийн жилээс эхлэн  сурагч нэг бүрийнхээ төрөлхийн болон байгалийн үндсэн өгөгдөл,зан араншин,сэтгэлзүйн хэв шинж, харилцааны онцлог ,чадамжуудыг олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдөж баталгаажсан сорилоор тодорхойлж гэр бүл, сургуулийн харилцааны орчинд зүй зохистойгоор  хэрэглэх боломжийг  нээх зорилгоор Student research төслийг эхлүүлэх боллоо.

   Иймээс энэхүү Student research-oyunlag schoolтөслийн сорилыг тус сургуультай хамтран явуулахаар “Генетик тест-Монгол” “Шилдэг боловсрол академи”-тэй  хамтран улсын хэмжээнд  жишиг болгох төвшинд зохион байгуулахаар болсныг та бүхэнд сонордуулья.

  Олон улсын судалгааны байгууллагуудаас гаргаж буй  шинэ эрин цагийн төлөөлөл болж буй бидний үр хүүхдүүдийн онцлог,суралцах хэв маяг,бие хүний хөгжлийн хандлага зэрэг бүхий л хүчин зүйлүүд цаг үеэ даган өөрчлөгдөн хувьсаж байна. Өнөөдөр  Оюунлаг дунд сургуульд маань  Generation Z /1995-2012 он/,”Generation alpha  /2012-2025он/  үеийн хүүхдүүд суралцаж байна .Ийм өөр шинэ цагийн үеийн хүүхдүүдээ эцэг эх багш бид бүхэн үнэн зөвөөр таньж  мэдэх цаг үеийн зайлшгүй шаардлага байгааг бодолцох хэрэгтэй.

     Хүүхдээ таньж мэдээгүй байж сургана хүмүүжүүлнэ гэдэг харанхуй өрөөнд хар муур хайхтай адил бус уу.

    Зан зангаа мэдэлцвэл сурах хэлэлцэхэд дөхөмтэй

    Зам чигээ ололцвол чиглэж явахад хялбар байдгийн адил та хүүхдийнхээ талаар илүү ихийг таньж мэдсэнээр бие биенээ ойлгох, сэтгэлийн гүн дэх бүхий л зүйлээ илэн далангүй ярилцах,хүүхдээ зөв ойлгож  харилцах гэх мэт олон хүчин зүйлийг аав ээж,гэр бүлд нь нээж таниулахад дөхөмтэй байх болно.Мөн хүүхдийн танин мэдэхүйн онцлог, мэдлэг эзэмших хандлага өгөгдөл,нийгмийн орчин дахь харилцааны хувийн шинж,мэргэжил сонголт зэрэг хувь хүүхдийн талаарх  байгалийн суурь өгөгдөл сонирхлын талаарх мэдээллийг багш нар маань танин мэдэж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаандаа анхаарч ажиллах боломжийг сургууль багш нарт олгоход ач холбогдолтой билээ.Иймээс энэхүү төслийн үйл ажиллагаанд  ач холбогдол өгч  эцэг эхчүүд  та бүхэн идэвхитэй оролцоно уу.

 

МЭДЭЭЛЭЛ

– 1-5-р ангийн сурагчид 2019 оны 10 сарын 15-17-ны өдрүүдэд “Генетик тест”-ийн сорил – Үнэ: 50000 төгрөг

– 6-8-р ангийн сурагчид 2019 оны 10 сарын 21-ний өдөр “Генетик тест”-ийн сорил – Үнэ: 50000 төгрөг

– 9-12-р ангийн сурагчид 2019 оны 10 сарын 22-ны өдөр “Мэргэжил сонголт сонирхол”-ийн сорил Үнэ: 15000 төгрөг

– Эцэг эхчүүдэд зориулсан видео зөвлөмжийг 2019 оны 10 сарын 19-24-ний өдрүүдэд цувралаар бэлтгэн хүргэнэ.

– Багш нарт зориулсан сургалтыг 2019 оны 11 сарын 06-ны өдөр явуулна.

Та хүүхдийнхээ энэ насны амьдралд нэг л удаа  шинжлэх ухаанаар нотлогдсон  генетикийн болон ажил мэргэжлийн сонголт бүхий тестээр оношлуулаад ав.Энэ нь хойшдоо өдөр бүр судалж уншин хүүхдийнхээ талаарх нэвтэрхий лавлагаа бүхий тольтой боллоо гэсэн үг. Боломжийг ашиглаарай.

Оюунлаг сургуулийн захиргаа

 

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.