САГСАН БӨМБӨГИЙН “НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН” АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, сагсан бөмбөгийн спортыг сурталчлан таниулах, тоглолтын техник, ур чадварыг сайжруулах, сургуулийн шигшээ багийг бүрдүүлэх зорилго дор  сагсан бөмбөгийн “Нөхөрсөг тэмцээн”  2019.10.12-ны өдөр VI-VIII анги, IX-XII ангиудын эрэгтэй, эмэгтэй 2 төрөлд амжилттай болж өндөрлөлөө.

Сагсан бѳмбѳгийн спорт нь тухайн хүнээс хурд хүч, авхаалж самбааг шаардахаас гадна баг хамт олны нэгдэл хамгаас чухал байдгаараа онцлог билээ.  Нийт 32 багийн 250 гаруй сурагчид өрсөлдсөнөөс баг хамт олноо нэгэн зорилго дор эвлэлдэн нэгдэж, тоглолтын техник ур чадвар, бѳмбѳг эзэмшилт, хурд хүчээрээ бусдаас шилдэг байж амжилт гаргасан баг хамт олноо танилцуулж байна.

VI-VIII ангийн эрэгтэй багийн ангилалд:
Цэнд ахлагчтай 8в анги- “Тэргүүн байр”
Ананд ахлагчтай 6в анги- “Дэд байр”
Мөнх ахлагчтай 7а анги- “Гутгаар байр”

VI-VIII ангийн эмэгтэй багийн ангилалд:
Номингэрэл ахлагчтай 8б анги- “Тэргүүн байр”
Анударь ахлагчтай 7б анги- “Дэд байр”
Билгүүнзаяа ахлагчтай 6в анги- “Гутгаар байр”

VI-VIII ангийн “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор 8в ангийн сурагч Төгөлдөр

VI-VIII ангийн “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор 8б ангийн сурагч Индра

IX-XI ангийн эрэгтэй багийн ангилалд:
Тэмүүжин ахлагчтай 11а анги- “Тэргүүн байр”
Бат-Эрдэнэ ахлагчтай 10в анги- “Дэд байр”
Энэрэлт ахлагчтай 11б анги- “Гутгаар байр”

IX-XI ангийн эмэгтэй багийн ангилалд:
Оюундарь ахлагчтай  11б анги- “Тэргүүн байр”
Ж.Номин-Эрдэнэ ахлагчтай 10в анги- “Дэд байр”
Цогзолмаа ахлагчтай 10б анги- “Гутгаар байр”

IX-XI ангийн “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор 11a ангийн сурагч М.Ивээл

IX-XI ангийн “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор 11б ангийн сурагч Хулан нар тус тус шалгарлаа.

Тэмцээнийг зохион байгуулалтын өндөр түвшинд зохион явуулсан тамирын багш нартаа болон амжилт үзүүлсэн сурагчдадаа цаашдын спортын амжилтад өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.