Англи хэлний “X reading VL” туршилтын хөтөлбөр эхэллээ

Англи хэлний “X reading VL” туршилтын хөтөлбөр эхэллээ

  Бага ангийн сурагчдын англи хэлний боловсролыг дэмжих зорилгоор АНУ-ын “Xreading Virtual Library”/www.xreading.com/ хөтөлбөрийг нэг сарын хугацаатай 3a, 3б бүлгүүдэд 7 хоногт 4 цагийн сургалт явуулан сурагч нэг бүрийн ахиц дэвшил, үр дүнг нь тооцон үзэж тэнхмийн багш нарын зөвөлгөөнөөр хэлэлцүүлэн цаашид уг сургалтыг албан ёсоор хэрхэн явуулах талаар нийтэд мэдээллэх болно.

Энэхүү хөтөлбөрийн Монгол дахь ерөнхий зохион байгуулагчаар Thomas Charles Koch, Оюунлаг сургуулийн ерөнхий захирал Д.Батсайхан, гадаад харилцааны мэргэжилтэн Ш.Оюунбилэг нар туршилтын хөтөлбөрийг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллахаар гэрээнд гарын үсэг зурлаа.

  “X reading VL” хөтөлбөрөөр сурагчдын уншилга, дуудлага, сонсголын чадварыг цахим орчинд түшиглэн өгөгдсөн эх материал дээр явуулах бөгөөд уншсанаа ойлгож ухаарах, үгийн сангаа баяжуулах зэрэг хэл сурахын үндсэн уугуул чадварыг хөгжүүлэх гол суурийг нь зөв тавьж өгдөг ач холбогдолтой олон улсад туршигдан дэлхий нийтэд хамгийн түгээмэл ашиглаж байгаа арга хэрэглэгдэхүүн билээ. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулагдан гарах үндсэн сургалтын төлбөрийг Оюунлаг сургуулийн сургалтын сангаас гаргах болно.

     Хийе бүтээе гэсэн чинхүү сэтгэл зүтгэл байгаа газарт ажил амжилтын үр богино хугацаанд соёолон ургадаг нь байгалийн хууль шүү дээ. Гадаад хэлний тэнхимийн багш нарын маань үүсгэл санаачилга, ажиллах эрч хүч, хамтын ажиллагаа нь сурагчдын англи хэлийг сурах эрмэлзлэлийг урамшуулсан үр дүнтэй ажил болно гэдэгт бид бүрэн итгэж байна. Та бүхэнд ажлын амжилт, шавь нарт нь сурлагын өндөр амжилт хүсье.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.