Scroll Top
16216
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Төгсөгчид маань эрдмийн баяраа тэмдэглэлээ

Төгсөгчид маань эрдмийн баяраа тэмдэглэлээ

“Оюунлаг” сургуулийн 12-р ангийн төгсөгчдийн эрдмийн баяр 5-р сарын 31-нд

инээд хөөр, баяр бахдал дүүрэн дурсамжтай сайхан болж өнгөрлөө.

Баярын үйл ажиллагааг нээж, сургуулийн захирал Д.Батсайхан эрдмийн их

оргилд тэмүүлэн яваа оюунлаг сурагчдадаа, эрхэм баян эрдэм мэдлэгийг түгээн

дэлгэрүүлж яваа эрдэмтэн багш нартаа, энэрэл хайраар үр хүүхдээ

хүмүүжүүлсэн эцэг эх, асран хамгаалагчдадаа хандан талархлын үгээ хэлж,

эрхэм шавь нарынхаа ирээдүйн амьдралын сүүтэй дөрөөг мялаалаа.

Баяр дээр баяр нэмж “Чоно” хамтлаг алдарт “Мөнгөн хонхны дуу”-гаа дуулж,

гитарчин, дуучин Гантулга ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Мөн 5г, 6в, 7б

ангийн сурагчид дуу, бүжгийн шилдэг үзүүлбэрүүдээ үзүүлж, аэробикийн

дугуйлангийн сурагчид мэндчилгээ дэвшүүлсэн нь баярын уур амьсгалыг улам

ихээр чимж байлаа.

Сургуулиа амжилт бүтээлээр дүүрэн төгсөж, шилдэг төгсөгчийн батламжаа

гардаж авсан:

12а ангийн сурагч М.Мөнхтэмүүлэн , Д.Номингоо ,Ц.Ундрал

12Б ангийн сурагч Б.Ариун-Эрдэнэ , Д.Номингэрэл ,Э.Эрдэнэсайхан

12В ангийн сурагч О.Рэнцэнжүгдэр ,Н.Батсүх ,С.Энэрэл , Т.Цасантитэм нартаа

баяр хүргэе.

Ирээдүйн оюунлаг, хүнлэг иргэнийг сурган хүмүүжүүлж, мэдлэг чадвар, сэтгэл

зүрхээ харамгүй зориулж яваа багш нартаа, мөн үр хүүхдийнхээ боловсрол,

ирээдүйн төлөө үргэлж санаа тавьдаг эцэг эх, асран хамгаалагч та бүхэндээ

баярлалаа.

Аз жаргалын үүд хүн бүхэнд нээлттэй

Амьдрал хэмээх орон зайд жигүүр дэвэн дүүл, шавь нар минь

Сэтгэгдэл үлдээх