ОЮУНЛАГИЙН ЗУРААЧИД БАГААРАА ДАХИН ТҮРҮҮЛЛЭЭ

ОЮУНЛАГИЙН ЗУРААЧИД БАГААРАА ДАХИН ТҮРҮҮЛЛЭЭ

          HUGO&COLOR  клубын нэрэмжит гар зургийн олимпиадад нийслэлийн, орон нутгийн болон ОХУ-н Буриад улс, Солонгос улсаас сурагчид ирж  нийт 160 гаруй сургуулийн 2800  орчим авьяаслаг сурагчид оролцлоо. Уг олимпиадад “Оюунлаг” сургуулийн чадварлаг сурагчид маань гялалзсан амжилт гаргалаа.

Сандуй багштай зургийн дугуйлангийн сурагчдын уралдаан тэмцээнд түрүүлсэн амжилт, тэдний хийсэн уран зургийн бүтээлүүд нь эцэг эхчүүд болон багш сурагчдын гайхшралыг төрүүлж, тэднээр бахархах сэтгэлийг бий болгосоор нилээд хугацааг өнгөрүүлжээ.

Сурагчид маань цаас, харандаа, баллуур, усан болон тосон будагтайгаа орж өгөгдсөн нууцлагдсан сэдвийн дагуу өөрсдийн бодол оюунаа төвлөрүүлэн өөрсдийн санаагаа дүрслэх урлагийн яруу сайхан хэлэмжээр цаасан дээрээ буулган зурж түүнийгээ тайлбарлан тусгай шүүгчдийн багаар үнэлүүлж байв.

                Сайн багш гэдэг дүрслэх урлагийн нарийн чадварыг эзэмшүүлэхээс гадна хүүхдийн өөрийнх нь унаган сэтгэлгээг хэрхэн хөгжүүлж болдгийг сурагчдын уран бүтээлээс харж болно.

                Хүүхэд болгон зурах дуртай. Тэднийг зураг дүрслэлийн арга техник, дотоод сэтгэлийнхээ бодол үйлийг хэрхэн мэдэрч гадагш нь гаргаж дүрслэх нарийн арга ухаанд багш хэмээх эрхэм хүмүүн л чиглүүлнэ. Багш хүний сургалтын арга барил ямар байгаагаас хүүхдийн бүтээлч эрэлхийлэх хандлага төлөвшдөг жамтай. Зураг бүр өөрсдийнхөө дотоод сэтгэлдээ мэдэрч эхэлж байгаа энэ ертөнцийн түмэн гайхамшгийг гар хурууныхаа мэдрэмжээрээ дүрслэн буулгаж байгаа нь тэр. Хүүхэд болгон өөр өөрийн ертөнцтэй. Тийм болхоор зурж байгаа зургууд нь өөр өөр. Тэдний бүтээлээс яруу сайхныг мэдрээсэй. Ширхэг зураас зурвас өнгө, өнгө будгийн шийдэл бүр хүүхдийн дотоод сэтгэлийн гадаад хэлэмж шүү. Өөрөөс нь өөр хэн ч сонсож чадахгүй тэр л аялгуу эгшгийн хэмнэлтэй нарийн мэдрэмжийн илэрхийлэл болсон олон уран бүтээлүүд гарч зөвхөн сургууль хамт олноор хязгаарлагдахгүйгээр, олон нийтийн хүртээл болсоор байна.

              Бяцхан зураач хүүхдүүддээ цаашдын уран бүтээлийн онгод хийморь нь үргэлжид бадран бялхаж явахыг хүсэн ерөөгөөд Оюунлаг сургуулийн нийт багш сурагчид удирдлагуудын зүгээс баярлаж талархсанаа илэрхийлж байна.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.