Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Оюунлаг” сургуулийн захиргаанаас уламжлал болгон зохион байгуулдаг “Эх үрсийн баяр”-ын арга хэмжээ 5-р сарын 30-ны өдөр болж сургуулийнхаа багш, ажилчдын хүүхдүүдийг хүлээн авч, хүүхдийн баяраа хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ.Аав ээжийн амин эрдэнэ болсон энхрий үрсийн маань баяр дээр “Улаан
театр”-ын жүжигчин Хангай болон уран бүтээлчид, илбийн шилдэг үзүүлбэр, үлгэрийн баатрууд хүрэлцэн ирж, сонин содон үзүүлбэр, урлагийн тоглолтоор бэлэг барьж үүхдүүд маань хөгжилтэй тоглоом тоглож, ээж аавтайгаа хамт дуулж бүжиглэж багачуудын инээд хөөр цалгисан сайхан баяр боллоо.
Сургуулийн удирдлагууд хүүхдүүдэд гэгээн сайхан бүхнийг хүсэн ерөөж, амттанаар дайлж, гарын бэлгээ гардуулсан юм.
Хан хорвоог инээдээрэ цалгиасан энхрий үрс минь эрүүл энх байж, гэр бүлийн
алтан багана бат бөх байх болтугай.