Scroll Top
%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b3-%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d1%83%d1%83%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-2024-2025-%d0%be%d0%bd%d1%8b-%d1%88%d0%b8%d0%bd%d1%8d-%d1%85%d0%b8%d1%87%d1%8d%d1%8d%d0%bb
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“Оюунлаг” сургуулийн 2024-2025 оны шинэ хичээлийн жил

Нийслэлийн Ерөнхий Боловсролын “Оюунлаг” сургуулийн 2024-2025 оны шинэ хичээлийн жил алдрай сурагчдын баяр хөөр, ачит багш нарын инээд баясал, аав ээжүүдийн итгэл дүүрэн харцаар хөглөгдөн, алтан хонхоо жингэнүүлэн эхэллээ. Нээлтийн эхэнд “Оюунлаг” сургуулийн захирал, Монгол Улсын Гавьяат Багш Д.Батсайхан үг хэлж, 2024 оны төгсөгч Д.Эрдэнэзулд “Шилдэг төгсөгч” алтан медаль диплом гардуулав. Мөн олон улсын чанартай олимпиадад амжилт гаргасан 12б ангийн сурагч Б. Ананд, 12а ангийн сурагч О. Ному-Луун, улсын чанартай олимпиадад оролцож, амжилт гаргасан 10в ангийн сурагч О. Пүрэвдорж, 11в ангийн сурагч Г. Эрхэм, 11в ангийн сурагч С. Хангэрэл, 10в ангийн сурагч Б. Дагима, 10г ангийн сурагч Д. Чингүүн, 10 а ангийн сурагч Г. Амар нарыг алдаршуулж, шагнаж урамшуулав. Нээлтэд реппер Thunder, “Булцгар” энтертайнмэнтийн уран бүтээлчид, “The voice kids” шоуны шилдэг оролцогч “Оюунлаг” сургуулийн сурагч Л. Болормаа нар хүрэлцэн ирж, уран бүтээлээ толилууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.