Scroll Top
%d0%bc%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9-%d0%b0%d0%bc%d1%8c%d0%b4%d1%80%d0%b0%d0%bb%d1%8b%d0%bd-%d0%b1%d0%b0%d0%b3%d1%88-%d3%a9%d0%b4%d3%a9%d1%80%d0%bb%d3%a9%d0%b3-%d0%b0%d0%bc%d0%b6%d0%b8
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“МИНИЙ АМЬДРАЛЫН БАГШ” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Хүүхдээ мэдлэг боловсролтой хүн болгохын тулд эцэг эх, асран хамгаалагч, багш нарын хамтын ажиллагаа хамгаас чухал билээ. Үргэлж сурагчдынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг багш хүний нэг өдрийн ажил хөдөлмөртэй танилцах, жаргал зовлонг нь бага ч болов ойлгох, улмаар хамтран ажиллаж, зааж сургах үйлсэд нь эцэг эх, асран хамгаалагчид өөрсдийн биеэр оролцож, дэмжлэг үзүүлэх, ойлголцох зорилгын хүрээнд “Миний амьдралын багш” өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа. Уг өдөрлөгт эцэг эх, асран хамгаалагчид сургууль болон боловсролын хөтөлбөрт тусгагдсан зарим нэг шинэлэг санаа, өөрийн эзэмшсэн ур чадвараа сургаж, танин мэдүүлэх хүслээр I-XII ангийн бүх бүлэгт 90 цагийн хичээл сургалтыг хөтлөн явууллаа. Эцэг эх, асран хамгаалагчид маань аюулгүй байдал, эрүүл мэнд, байгаль орчин, түүх, замын хөдөлгөөний дүрэм, уламжлалт тоглоом наадгай, сэтгэл зүй, мэргэжил сонголт, цэргийн цол, хадгаламж, санхүү, улс төр, хог хаягдал дахин боловсруулах, компьютер, танин мэдэхүй, гар утасны хэрэглээ зэрэг өргөн хүрээг хамарсан сэдвүүдээр хичээлээ зохион байгуулсан юм.

Өнөөдрийн өдөрлөгт маань цаг заваа гарган хүрэлцэн ирж, сурагчидтай өөрийн мэдлэг, чадвараа хуваалцсан та бүхэндээ талархал илэрхийлье.

Сэтгэгдэл үлдээх

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.