Cisco академийн сургалт эхэллээ

Cisco академийн сургалт эхэллээ

2017.11.13-ны өдрөөс эхлэн Оюунлаг дунд сургууль нь “Cisco Networking Academy”-д албан ёсны гишүүнчлэлтэй болж цаашид хамтран ажиллах гэрээгээ байгуулснаар өнөөдрөөс эхэлж Cisco академийн хөтөлбөрийнхөө сургалтыг албан ёсоор эхэллээ.

Энэхүү нээлтийн арга хэмжээнд Эрдэмнэт төвийн ахлах инженер Ж.Нанжиджамц, Оюунлаг сургуулийн ерөнхий захирал Д.Батсайхан, гүйцэтгэх захирал Б.Уянзориг, мэдээллийн технологийн багш Б.Батзориг нар оролцлоо.

Тус хөтөлбөрт програм хангамж , цахим сүлжээний чиглэлээр сурах сонирхолтой 9-12-р ангийн сурагчдад “IT Essentials”, “Networking Essentials”,  “CPA: Programming Essentials in C++” гэсэн сургалтуудыг хичээлийн бус цагаар ажлын өдрүүдэд тусгайлсан хөтөлбөр програмын дагуу багшийн удирдлага доор зааж сургана. Уг сургалтыг судалж дууссаны дараа онлайнаар шалгалтыг авч тэнцсэн сурагчдад Cisco-ийн сертификат олгодог бөгөөд энэ сертификат нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий ихээхэн эрэлттэй эрхийн бичиг юм.

            Хөтөлбөрт хамрагдаж байгаа нийт сурагчдадаа мэдээллийн технологи, цахим сүлжээний өндөр боловсролыг эзэмшиж өөрийн сонирхлоо улам их хөгжүүлэхийг хүсье.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.