ТӨГСӨГЧИД МААНЬ МӨНГӨН ХОНХНЫ БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ

ТӨГСӨГЧИД МААНЬ МӨНГӨН ХОНХНЫ БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ

2015-2016 оны хичээлийн жилд ОЮУНЛАГ бүрэн дунд сургуулийн маань эрдэм номын өглөгийн 5 дахь үеийн төгсөгчид болж байгаа оюунлаг сурагчид та бүхэндээ Мөнгөн хонхны баярын мэндийг хүргэе.

Түмний хүүхдийн төлөө эрдэм боловсрол олгох үйлсэд авьяас чадвар, ур ухаан бүхий л зүйлээ харамгүй зориулж яваа багш сурган хүмүүжүүлэгчиддээ мөн, өөрсдийн үр хүүхдийн төлөө цаг үргэлж санаа тавин зүтгэж явдаг энд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд та бүхэндээ ч сурагч насны дурсамжит сайхан мөч болох Мөнгөн хонхны баярын халуун мэндчилгээг хамтатган хүргэе.

Оюунлаг сургуулийг цалгиасан цагаан инээд
           Ангийн андуудын дурсамж цогцлоосон сүүлчийн хичээл
           Итгэл сэтгэлийг шингээсэн тэвэр дүүрэн цэцэгс
           Ачит багш нарын сургамжийн үгэн хэлхээс
           Дасаж ижилдсэн найзуудын баяр гунигийн санаашрал
           Жингэнэн дуугарах сүүлчийн хонхон дуун цангинаан

Энэ мөч бүхэн та бүхний ТӨГСӨЛТИЙН МӨНГӨН ХОНХНЫ БАЯР-ын алтан хором билээ. Энэ л үе сурагч насны гэгээн дурсамж болон сэтгэлд үлдэнэ. Мөнгөн хонхныхоо баярыг өргөн сайхан тэмдэглээрэй.

Сүүлчийн хичээлийн хонхон дуутай дурсгалт мөч 10 жил үерхэн дассан анд найзуудын шуугиан цалгисан хичээлийнхээ танхимд тавтай морилно уу.

2015 -2016 оны хичээлийн жилийн төгсөлтийн “Мөнгөн хонхны баяр” үйл ажиллагаа 2016-05-19-ний өдөр аз жаргал, инээд, баяр хөөр, багтам амжилтаар дүүрэн болж өнгөрлөө. Энэ хичээлийн жилийн “Шилдэг төгсөгч”-өөр

9-р ангийн сурагч Б. Зоригт

9-р ангийн сурагч Х. Маргад-Эрдэнэ

9-р ангийн сурагч Б. Намуун

9-р ангийн сурагч Б. Түвшинсанаа

9-р ангийн сурагч М. Номин-Эрдэнэ

9-р ангийн сурагч Х. Номин-Эрдэнэ

9-р ангийн сурагч Б. Хаш-Эрдэнэ

12-р ангийн сурагч Ба. Энхжин

12-р ангийн сурагч Д. Цогт

12-р ангийн сурагч Бо. Энхжин

12-р ангийн сурагч Н. Наран-Од

12-р ангийн сурагч Ч. Мандуул

12-р ангийн сурагч Б. Уянга

12-р ангийн сурагч М. Ундрам

12-р ангийн сурагч О. Тамир

12-р ангийн сурагч Б. Түвшинсанаа

12-р ангийн сурагч Х. Мөнхцолмон

2-р ангийн сурагч Ш. Түшиг

12-р ангийн сурагч Б. Улам-Ундрах

нар шалгарч Шилдэг төгсөгчийн шагналаа гардан авлаа.

 

 

 

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.