Scroll Top
%d0%b0%d0%bc%d0%b6%d0%b8%d0%bb%d1%82%d1%8b%d0%bd-%d0%b1%d1%83%d1%83%d1%85%d0%b8%d0%b0-%d2%af%d1%80%d0%b3%d1%8d%d0%bb%d0%b6%d0%b8%d0%bb%d1%81%d1%8d%d1%8d%d1%80-19
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Амжилтын буухиа үргэлжилсээр…

Манай сургуулийн сурагчид улс болон дэлхийн чанартай уралдаан, тэмцээнд амжилттай оролцож, бахархалтай шагналуудыг хүртсээр байна.

📌 2024 оны 1-р сарын 11-нд Монголын Хүүхдийн Ордноос хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг МУГЖ Л.Аюушийн нэрэмжит VII уралдаанд 4А ангийн сурагч А.Сэцэнгуа 8-9 насны ангилалд амжилттай оролцож, ТЭРГҮҮН БАЙР эзлэн АЛТАН МЕДАЛЬ хүртлээ.

📌 2025 оны 1-р сарын 19-нд Бээжин хотноо зохион байгуулагдсан Иоганн Брамсын нэрэмжит олон улсын хөгжмийн уралдаанд А.Сэцэнгуа хийл хөгжмийн (мэргэжлийн бус, 9-10 насны ангилал) төрөлд оролцож, МӨНГӨН МЕДАЛЬ (SILVER AWARD) хүртсэн амжилт гаргалаа.

📌 2025 оны 1-р сард АНУ-ын Техас мужийн Хьюстон хотноо зохион байгуулагдсан Байгалийн ухаан, хими, биологи, физик, одон орон судлалын олон улсын “Copernicus олимпиад”-д 10Б ангийн сурагч Мөнгөнтулгын Мичидмаа Монгол Улсаа төлөөлөн оролцож, ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртжээ.

📌 TOYOTA MONGOLIA компаниас 18 дахь жилдээ зохион байгуулсан “Мөрөөдлийн машин” зургийн уралдаанд 1469 бүтээлээс гурван насны ангилалд шилдэг бүтээлүүд шалгарснаас 5Б ангийн сурагч Б.Анхилуун ДЭД БАЙР эзэлж, түүний бүтээл олон улсын уралдаанд илгээгджээ.

📌 “Энх тайвантай нөхөрлөе” зургийн уралдаанд 6В ангийн Ба.Бүжин, Марал нар ТУСГАЙ БАЙР эзэлсэн байна.

Агуу бүтээлүүд мөрөөдлөөс эхэлдэг бөгөөд мөрөөдөл нь бага наснаас эхэлдэгт итгэдэг…

🏆 Бахархалт амжилт гаргасан сурагчдадаа халуун баяр хүргэж, цаашдын уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүсье! 🎉

Сэтгэгдэл үлдээх