“Хурд. Нарийвчлал. Чадвар.”
Оюунлаг сургуулийн 4-12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулагдах хурдан шивэх тэмцээн! Хамгийн хурдан, хамгийн нарийвчлалтай, хамгийн чадварлаг шивэгч анги тодорно!
Тэмцээн Монгол болон Англи хэлний хурдан шивэлтийн 2 төрөлтэй явагдана:
Монгол хэлээр шивэх тэмцээн
Англи хэлээр шивэх тэмцээн
Тэмцээний ангилал:
4-5-р анги
6-7-р анги
8-9-р анги
10-12-р анги
Тэмцээний үе шат
1-р шат: Анги дотроо (2025.02.17 – 02.21)
Бүх сурагчид анги дотроо өрсөлдөнө.
Төрөл тус бүрээс хамгийн өндөр оноотой 3 сурагч 2-р шатанд шалгарна.
2-р шат: Финал (2025.02.24 – 02.28)
Англи, Монгол хэлний төрөл тус бүрд анги бүрээс шалгарсан 3 сурагч (нийт 6 сурагч) оролцоно.
Тэмцээний дүнг багийн оноогоор гаргана.
Анги тус бүрээс хамгийн өндөр оноотой 3 сурагчийн дундаж оноогоор байр эзлүүлнэ.
Тэмцээний дүрэм
Шивэх платформ:
Хэмжих үзүүлэлтүүд:
• Хурд (WPM – Words Per Minute)
• Алдааны хувь (%)
• Нийт оноо = WPM – (Алдаа x 2)
Гар ашиглалт: Монгол эсвэл Англи гарын байрлал зөвшөөрнө
Шагналыг анги бүрийн багийн нийлбэр онооны дунджаар тодруулна.
“Хурд. Нарийвчлал. Чадвар.” – Хамгийн хурдан шивэгч анги хэн болохыг харцгаая!