Scroll Top
%d0%b0%d0%bc%d0%b6%d0%b8%d0%bb%d1%82%d1%8b%d0%bd-%d0%b1%d1%83%d1%83%d1%85%d0%b8%d0%b0-%d2%af%d1%80%d0%b3%d1%8d%d0%bb%d0%b6%d0%b8%d0%bb%d1%81%d1%8d%d1%8d%d1%80-21
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР…

Монгол Улсын Гавъяат Багш Б.Оргойн нэрэмжит 28-р, нийслэлийн физикийн 51-р олимпиадад 10б ангийн сурагч А.Амарбат амжилттай оролцож, III байр эзлэн хүрэл медаль хүртлээ. 🥉

Мөн 2025 оны 1 сарын 18-ны өдөр алдарт Carnegie Hall-ын тайзнаа, Крешиндо хөгжмийн тэмцээний 2-р шатны шалгаруултад 10г ангийн сурагч Б.Баярхүү, 6в ангийн сурагч Б.Бүжингийн хамтаар тоглон, I болон III байрын дипломоо гардан авлаа.

3а ангийн сурагч Х.Амармэнд:

“Шинэ Өнөөдөр” сургуулийн нэрэмжит математикийн олимпиадад III байр, хүрэл медаль 🥉

“Орчлон” олон улсын сургуулийн нэрэмжит математикийн олимпиадад II байр, мөнгөн медаль 🥈

Түүнчлэн, 8г ангийн сурагч Ч. Оюунтөгөлдөр “Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-ын Авьяас алтан медалиар шагнууллаа. 🌟

Авьяас чадвар, урлаг спорт, сурлага хөдөлмөрөө үнэлүүлэн бид бүхний бахархал болсон эрхэм шавь нартаа халуун баяр хүргэж, амжилт хүсье! ✨

Сэтгэгдэл үлдээх

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.