Оюунлаг сургуулийн 2024-2025 оны төгсөгчид олон улсын IELTS, TOEFL, SAT шалгалтуудаа амжилттай өгч, өнөөдрийн байдлаар АНУ, Канад, Хятад, Тайвань зэрэг орны нэр хүндтэй их, дээд сургуулиудад тэнцэж, тэтгэлэг хүртээд байна.
12А ангийн сурагч Э.Индра АНУ-ын 10 гаруй их, дээд сургуулиас 857,580 ам.долларын тэтгэлэг хүртлээ.
Тэнцсэн, тэтгэлэг авсан сургуулиуд:
– University of San Francisco– 116,000$
– Washington and Jefferson College– 68,000$
– Michigan State University– 60,000$
– University of Utah– 55,580$
– Miami University– 81,000$
– Washington State University– 60,000$
– Stony Brook University– 44,000$
– Whitworth University– 109,000$
– Virginia Commonwealth University– 48,000$
12А ангийн сурагч А.Анужин 3 их, дээд сургуулиас 146,198 ам.долларын тэтгэлэг хүртлээ.
Тэнцсэн, тэтгэлэг авсан сургуулиуд:
– NYU Shanghai– 37,000$
– Drexel University– 45,198$
– University of Massachusetts– 64,000$
12Б ангийн сурагч О.Марал “NYU Shanghai” их сургуульд тэнцэж, 37,000 ам.долларын тэтгэлэг авлаа.
Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудаас тэтгэлэг хүртэж, багш нарынхаа хичээл зүтгэлд урам хайрлаж, дараа үеийн дүү нартаа үлгэр дуурайл болж, олон улсын боловсрол эзэмших боломжоо баталгаажуулсан эрхэм шавь нартаа баяр хүргэе!
Мөн сурагчдынхаа хүсэл мөрөөдлийн түүчээ болсон Оюунлаг сургуулийн дэргэдэх “Карьер Хөгжлийн Төв”, нийт багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ баяр хүргэж, амжилт хүсье!


