Оюунлаг сургуулийн 2024-2025 оны төгсөгчид олон улсын IELTS, TOEFL, SAT шалгалтуудаа амжилттай өгч, өнөөдрийн байдлаар АНУ, Канад, Хятад, Тайвань зэрэг орны нэр хүндтэй их, дээд сургуулиудад тэнцэж, тэтгэлэг хүртсэн бахархалт мэдээ ар араасаа хөвөрсөөр байна.
12Б ангийн сурагч Б.Ананд АНУ-ын 6 их, дээд сургуулиас 252,038.8 ам.долларын тэтгэлэг хүртлээ.
Тэнцсэн, тэтгэлэг авсан сургуулиуд:
• Albion College– 193,320$
• Arizona State University– Тэнцсэн
• University of Minnesota– 60,000$
• University of Washington Seattle– Тэнцсэн
12Б ангийн сурагч П.Нарангарав Duke Kunshan University-д тэнцэж, 265,304 ам.долларын тэтгэлэг хүртсэн амжилттай сурагч юм.
12Б ангийн сурагч Б.Болор олон улсын 6 их, дээд сургуулиас 420,000 ам.долларын тэтгэлэг хүртлээ.
Тэнцсэн, тэтгэлэг авсан сургуулиуд:
• Millersville University– 40,000$
• Pace University– 132,000$
• York International University– 60,000$
• University of South Alabama– Тэнцсэн
• Drexel University– 35,000$
• University of St. Thomas– 147,000$
• University of Arizona– Тэнцсэн
Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудаас тэтгэлэг хүртэж, багш нарынхаа хичээл зүтгэлд урам хайрлаж, дараа үеийн дүү нартаа үлгэр дуурайл болж, олон улсын боловсрол эзэмших боломжоо баталгаажуулсан эрхэм шавь нартаа баяр хүргэе!
Мөн сурагчдынхаа хүсэл мөрөөдлийн түүчээ болсон Оюунлаг сургуулийн дэргэдэх “Карьер Хөгжлийн Төв”, нийт багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ баяр хүргэж, амжилт хүсье!


