


Оюунлаг сургуулийн МАТЕМАТИКИЙН ТЭНХИМ-ээс сурагчдын математик сэтгэлгээ, хурд, авхаалж самбааг сорих зорилгоор
“ONE PIECE” ЭРЭЛД тэмцээнийг 2025 оны 4-р сарын 23-ны өдөр 4–11-р ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа.
СОНИРХОЛТОЙ БОДЛОГО, СОРИЛ, БАГИЙН УРАЛДААН бүхий энэхүү тэмцээнд мэдлэг чадвар, авхаалж самбаагаа сорьж шилдгээр шалгарсан ангиуд:
• 4-р анги: Ч. САРАНТУЯА багштай 4В
• 5-р анги: С. АРИУНТУЯА багштай 5В
• 6-р анги: Б. БАТЦЭЦЭГ багштай 6Б
• 7-р анги: Б. ЦЭРЭНПИЛ багштай 7Г
• 8-р анги: Ж. ХАНДАРМАА багштай 8А
• 9-р анги: О. БОЛОР-ЭРДЭНЭ багштай 9В
• 10-р анги: Д. ЦЭРЭНЖАМЦ багштай 10Б
• 11-р анги: Т. ЭРДЭНЭЦЭЦЭГ багштай 11А анги тус тус шалгарлаа.
ШИЛДЭГ АНГИУД ШИЛЖИН ЯВАХ ЦОМ болон ГАРЫН БЭЛГИЙН эзэд боллоо!
Залуу ЭРДЭМТЭН ДАЛАЙЧИД маань бодлогоор дамжуулан өөрийгөө сорьж, хамтран сэтгэж, багийн хүч,
зориг, самбаа, хичээл зүтгэлээ харууллаа.
Зарим нь хожиж, зарим нь багахан гацсан ч —
ЭРДМИЙГ ЭРЭЛХИЙЛСЭН АЯЛАЛ НЬ БҮГДЭД ЯЛАЛТ БАЙСАН!
ONE PIECE гэдэг нь алт, шүр, эрдэнэс бус —
ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ, СЭТГЭХ ЧАДВАР, СУРАЛЦАХ ТЭМҮҮЛЭЛ Тэмцээнд оролцсон ТА БҮХЭНД БАЯР ХҮРГЭЕ!
Та нар бол жинхэнэ МЭДЛЭГИЙН КАПИТАНУУД!






















