2025.04.24-ний өдөр I ангийн бяцхан сурагчид маань англи хэлний хичээлээр сурсан мэдсэнээ эцэг эх, асран хамгаалагч, ах эгч, багш, үе тэнгийн найзууддаа танилцуулан баяраа тэмдэглэн, нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
Бяцхан сурагчид маань өөртөө итгэлтэйгээр сурсан дуу, цээжилсэн шүлгээ уншиж, авьяас чадвар, эрдэм мэдлэгээ тайлагналаа.
Мөн тэд энэ хичээлийн жилд “Pearson” ОУ-ын хөтөлбөрийн English Code Starter Level-г амжилттай суралцаж, батламжаа гардан авлаа.
Бидний баярт хүрэлцэн ирсэн асран хамгаалагч та бүхэндээ, баярыг амжилттай зохион байгуулсан Гадаад хэлний тэнхимийн болон бусад мэргэжлийн багш нартаа
халуун баяр хүргэе!
Эрхэм бяцхан шавь нарынхаа цаашдын эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт хүсье!








































