Дунд, ахлах ангиудын сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн

 Дунд, ахлах ангиудын сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн

Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, сагсанбөмбөгийн спортыг сурталчилан таниулах, тоглолтын техник ур чадварыг сайжруулах, сургуулийн шигшээ багийг бүрдүүлэх зорилго дор  “Нөхөрсөг” сагсанбөмбөгийн тэмцээн X/12,13-ны өдрүүдэд  6-8 дугаар анги, 9-12 дугаар ангийн эрэгтэй, эмэгтэй хоёр төрөлд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Сагсанбѳмбѳгийн спорт нь тухайн хүнээс хурд хүч, авхаалж самбааг шаардахаас гадна баг хамт олны нэгдэл хамгаас чухал байдаг билээ. Нийт 30 багийн 250 гаруй сурагчид өрсөлдсөнөөс баг хамт олноо нэгэн зорилго дор эвлэлдэн нэгдүүлж, тоглолтын техник ур чадвар, бѳмбѳг эзэмшилт, хурд хүчээрээ бусдаас шилдэг байж амжилт гаргасан баг хамт олноо танилцуулъя:

Дунд ангийн эмэгтэй багуудаас (6-8 дугаар анги)

I байр     –       Ж. Хандармаа багштай М. Байгаль ахлагчтай 8а анги

II байр    –       Б. Уугантуяа багштай Н. Цогзолмаа ахлагчтай 8б анги

III байр    –       Б. Ариунбаатар багштай М. Номин ахлагчтай 7в анги

Дунд ангийн эрэгтэй багуудаас (6-8 дугаар анги)

I байр     –       Х. Сувддарь багштай Г. Өнөболд ахлагчтай 8а анги

II байр    –      Б. Уугантуяа багштай А. Сумъяабазар ахлагчтай 8б анги

III байр    –     Б. Цэндсүрэн багштай Амартайван ахлагчтай 7б анги

Ахлах ангийн эмэгтэй багуудаас (9-12 дугаар анги)

I байр     –       Д. Батцэцэг багштай С. Хулан ахлагчтай 9в анги

II байр    –      Н. Уранбилэг багштай Д. Энхжин ахлагчтай 12а анги

III байр    –     Л. Цэрэнчунт багштай Б. Гантуяа ахлагчтай 12б анги

Ахлах ангийн эрэгтэй багуудаас (9-12 дугаар анги)

I байр     –       Л. Цэрэнчунт багштай Э. Бат-Оргил ахлагчтай 12б анги

II байр    –      Н. Уранбилэг багштай Д. Энхсайхан ахлагчтай 12а анги

III байр    –    П. Цэнгэл багштай Д. Төгөлдөр ахлагчтай 11а анги багууд тус тус аваргаллаа.

Тус тэмцээнд багаа удирдан чиглүүлж , өөрийн техник ур чавдар, авхаалж самбаа, хурд хүчээрээ онцгойрон шалгарч “ШИЛДЭГ ТОГЛОГЧ”-оор

Дунд ангийн шилдэг эмэгтэй тоглогчоор 8а ангийн сурагч М. Байгаль

                         Шилдэг эрэгтэй  тоглогчоор 8в ангийн сурагч Ч. Чингүүн

Ахлах ангийн шилдэг эмэгтэй тоглогчоор 9в ангийн сурагч А. Оюундарь

                         Шилдэг эрэгтэй  тоглогчоор 12б ангийн сурагч Э. Бат-Оргил нар тус тус шалгарлаа.

Сурагчдынхаа цаашдын спортын амжилтад өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.