Scroll Top
%d1%81%d1%83%d1%80%d0%b0%d0%b3%d1%87%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%bd%d1%8d%d0%b3-%d3%a9%d0%b4%d3%a9%d1%80
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

 “Сурагчийн нэг өдөр”

 “Сурагчийн нэг өдөр”

Дэлхийн  Багш нарын баярын өдөр, Монголын багш нарын 52 дахь ойн баярыг тохиолдуулан “Оюунлаг” бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчид “Сурагчийн нэг өдөр” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь багш шавийн барилдлагыг  бататгах, багшийн мэргэжлийн нөр их хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрүүлэх зорилготой  байлаа.

Энэ өдөр 1-9-р ангийн сурагчид маань ачит багш нартаа талархсан сэтгэлээ илэрхийлж, авьяас чадвар, хүсэл сонирхлынхоо дагуу сонгогдсон  11,12-р  ангийн  сурагчид бага, дунд ангийн нийт 30-н бүлэгт хичээл зааж,  мэдлэг оюунаа харамгүй хуваалцлаа.

Сургуулийн үүдээр орж ирэхээс эхлээд бусадтай мэндлэх, хүндэтгэлтэй харьцах, анги танхимдаа агаар оруулах, сурагчдаа хүлээж авах, завсарлагааны үеэр дэг журамтай  байлгах, үдийн хоолонд оруулах, анги танхимдаа тав тухтай орчинг бүрдүүлэх,  хичээлийн үндсэн цаг дууссаны дараа давтлага, сонгон дугуйланд хамруулах, дэвтэр засах, түүнчлэн сургалт хүмүүжлийн ажил тарах явцад анги удирдсан багш нар анхаарал хандуулах зэрэг багшийн ажлын нэг өдрийн сэтгэл, зүтгэл шаардсан нөр их хөдөлмөр юм гэдгийг сурагчид  өөрийн биеэр хийж үзсэн нь хамгийн онцлууштай байлаа.

Эрдмийн их өргөөнд энхрий бяцхан шавь нарын маань инээд хөөр бялхаж,  ачит багш нарын маань талархсан сэтгэлийн үгс ундарч ирэх жилийг тэсэн ядан хүлээсэн, эрдмийн богц дүүрэн, сэтгэлийн олз арвин, өгөөжтэй сайхан энэ өдрийн эзэд нь байсан оюунлаг сурагчдадаа эрдмийн их үйлсэд нь амжилтыг хүсэн ерөөе.

“Сурагчийн нэг ѳдѳр” -өөр багш болсон сурагчид:

  1. Сургуулийн захирал Д.Батсайхан-Д.Энхсайхан
  2. Гүйцэтгэх захирал Б.Уянзориг – Билгүүн
  3. Сургуулийн менежер Ч.Цэцэгээ- Б.Гэрэлтхүслэн
  1. Нийгмийн ажилтан С.Чанцал – Билгүүн
Багш нарын нэрс Багш болсон сурагчдын нэрс даасан анги заах хичээл
Ц.Буянт Намуун, Мөнх-Эрдэнэ
Ч.Дарьзав М.Номин-Эрдэнэ, Чинбат
Г.Золзаяа Энхнаран, Өрнөндэлгэрэх
Л.Эрдэнэболор Хүслэн, Амгаланбаатар
А.Нямсүрэн Анхбаяр, Нандин-Эрдэнэ
Б.Гантөгс Мишээлт-Од, Мөрөн
Б.Ариунзул Тэмүүлэн (эм), Оргил
С.Ариунтуяа Марал, Төгөлдөр
Б.Мөнхцэцэг Цасангуа, Тэмүүлэн (Эр)
Д.Цэвэлмаа Түвшинсанаа, Номандалай
Г.Ганжаргал Өсөх-Эрдэнэ, Энхзул
Л.Эрдэнэцог Г.Энхжин, Мөнхмаа
Д.Бямбаа Зоригт
С.Улаанхүү Ану-Үжин
О.Отгонжаргал Б.Номин-Эрдэнэ
Б.Эрдэнэсолонго Ө.Номин-Эрдэнэ
М.Болормаа Мишээл, Барсаа
С.Мөнх-Эрдэнэ Дүгэр
Э.Осоржамаа Маргад-Эрдэнэ
Т.Буянхишиг Туслах багш
Д.Нямсүрэн 12б Золбоо Мат сонгон
Д.Одончимэг Мат сонгон
Ш.Гантулга Энхтөр Дуу хөгжим
Л.Пүрэвдорж Бат оргил Биеийн тамир
М.Сүх-Эрдэнэ Энгүүн Биеийн тамир
Б.Сандуй Сарнай Зураг
Д.Батцэцэг Гантуяа М/хэл 9в
О.Болор-Эрдэнэ Ө.Тэмүүлэн М/хэл 6б
Б.Уранцэцэг Мичидмаа М/хэл 6в
Ц.Даваахүү Цэрэнтогтох Нийгэм
Н.Баярцэцэг О.Хүслэн Нийгэм, Г/зүй
И.Эрдэнэбаяр Бат-Очир Түүх, Нийгэм
Л.Цэрэнчунт Халиун Математик 12б
Н.Алтанчимэг Чинзэтөгс Математик 7а
П.Цэнгэл Оргилмаа Математик 11а
Ж.Цагаанчулуун Билгүүдэй Математик 9б
Х.Сувддарь Гэрэлтхүсэл Математик 8в
Б.Уугантуяа Содончимэг Математик 8б
Б.Цэндсүрэн Хулан Математик 7б
Б.Сэрдамба Оргилмаа Математик
Н.Уранбилэг Халиун Физик 12а
Б.Ариунбаатар Равжаа Физик 7в
Б.Хас-Очир 12б Барсболд STEAM, Физ 6а
Б.Батзориг И.Хүслэн Мэдээлэл зүй
Б.Оюун-Эрдэнэ С.Дөлгөөн Биологи 9а
Ж.Хандармаа Э.Энхжин Хими 8а
Мөнхжаргал Ц.Дөлгөөн Хими, Био
Liu Lidan Дэлгэрбат хятад хэл
Xia Guanglin Шатар хятад хэл
Yang Mengyu Г.Дөлгөөн хятад хэл
Debbie-1 Samyel Гэрэлсүрэн e/speaking
Debbie-2
Lambert Б.Тэмүүлэн e/speaking
Heacock Гэрэлсүрэн e/speaking
Coleman Халиун e/speaking
Reynolds 12б Солонго e/speaking
П.Отгонжаргал М.Дөлгөөн А/хэл 8-12р анги
Б.Баасандорж Чингүнбаяр А/хэл 9-12р анги
Ц.Туул Оюу А/хэл 5-6р анги
Ц.Отгонхишиг Билгүүнтулга А/хэл 7-8р анги
А.Халиун 12а Солонго А/хэл 3р анги
Х.Доржпагам Ану А/хэл 4-5р анги
Х.Мягмарсүрэн Бат-Итгэл А/хэл 2р анги
Барсболд 12б

Сэтгэгдэл үлдээх