Scroll Top
%d0%b1%d0%b0%d0%b3%d1%88-%d0%bd%d0%b0%d1%80%d1%8b%d0%bd-%d1%86%d1%8d%d0%bd%d0%b3%d2%af%d2%af%d0%bd%d1%8d%d1%8d%d1%80-%d1%88%d0%b0%d0%b3%d0%bd%d0%b0%d0%bb%d1%8b%d0%bd-%d1%85%d1%83%d1%80-%d0%b1%d1%83
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

БАГШ НАРЫН ЦЭНГҮҮНЭЭР ШАГНАЛЫН ХУР БУУЛАА

БАГШ НАРЫН ЦЭНГҮҮНЭЭР ШАГНАЛЫН ХУР БУУЛАА

            Дэлхийн багш нарын 23 дахь өдөр, Монголын багш нарынхаа баярын 51 дэх өдрийг энхрий бяцхан шавь  нар, эцэг эхчүүд ажилтан ажиллагсдынхаа хамт “Багш шавийн барилдлагын баяр” нэртэйгээр олон сайхан дурсамж болон үлдэх арга хэмжээнүүдийг зохион байгуулж өндөрлөлөө. Үүнд:

“Спортын нөхөрсөг тоглолт” “Аав ээж – миний багш” “Сурагчийн нэг өдөр” “Багш нарын баярын цэнгүүн”

            Энэ өдөр сургуулийн захиргааны зүгээс багш ажилтан ажиллагсдадаа зориулж Хүндэтгэлийн зоог барих арга хэмжээг баяр хөөр дуу хуур хөгжим, сэтгэлийн цагаан өглөг сүлэлдсэн, халгиж цалгиж дэвэрч хөөрсөн сайхан цэнгүүн болж өндөрлөв.

            Уг цэнгүүнд Эвартура, RECON амьд хөгжмийн хамтлаг, Харш хамтлагийн дуучин Бааска, Эгшиглэн, Баттөр нар ирж ая дуугаа өргөж, улмаар тус сургуульд ажиллаж өндөр насны тэтгэвэртээ гарсан математикийн багш Д.Бээжин, физикийн багш Д.Цэрэн, математикийн багш Чимгээ, дуу хөгжмийн багш Ё.Эрдэнэбат, физикийн багш Ц.Мядаг, физикийн багш Гантулга нартаа мөнгөн шагналаар сэтгэлийн урам тэтгэлэг үзүүллээ.

Цэнгүүний дундуур шагналын хур бууж ажил үйлсээрээ хамт олноо магнайлан ажиллаж хөдөлмөрлөж байгаа багш нар энгэрээ мялааж алдар цолын эзэд боллоо. Хийсэн бүтээснээрээ төр засаг дээд байгууллагаараа үнэлүүлнэ гэдэг эрхэм зүйл бөгөөд цаашид хийж бүтээх урам зориг хайрласан, ажлын эрч хүчийг нэмэгдүүлсэн зүйл байдаг билээ.

            Энэ удаа засгийн газрын шагнал “Болосролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр Нийгмийн ухааны багш Ц.Даваахүү, биологийн багш Б.Оюун-Эрдэнэ нар БСШУЯ-ны шагнал “Хүндэт жуух бичиг”-ээр бага ангийн багш Б.Эрдэнэсолонго нар шагнагдаж хамт олон, шавь нараа баярлууллаа.

2017 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын дундаж оноогоор Оюунлаг сургуулийг улсын хэмжээнд тэргүүлэх хэмжээнд хүргэж хөдөлмөрийн онцгой амжилт гаргасан биологийн багш Б.Оюун-Эрдэнэ, нийгмийн ухааны багш Ц.Даваахүү, математикийн багш Н.Алтанчимэг, Ц.Доржпалам, физикийн багш Н.Уранбилэг, англи хэлний багш Б.Баасандорж нарыг тус бүр 1 000 000 төгрөгөөр шагнав.

Улсын хэмжээнд зохион байгуулагдсан Физикийн багийн олимпиадад шавь нараа амжилттай бэлтгэн оролцуулж 1-3-р байрыг эзлүүлсэн физикийн багш Б.Ариунбаатарыг 1 200 000 төгрөгөөр, физикийн багш Н.Уранбилэгийг 600 000 төгрөгөөр шагнаж урамшуулав.

Ийнхүү шавь нар нь багшаараа, багш нар нь сургуулиараа, хамт олон нь сайчуудаараа бахархсан, бие биедээ сэтгэлээ нээсэн, урам зорилгоор хөглөгдсөн, ажлын эрч хүч сайхан энерги бүхнээр тэжээгдсэн давхар давхар болж өндөрлөлөө.

Сэтгэгдэл үлдээх