ГАВЬЯАТ БАГШ Ц. ЧОЙЖАМЦ САН”-ГААС ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН 22 СУРАГЧДАД ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭРХИЙН БИЧГИЙГ ГАРДУУЛЛАА
2016 оны 05 сарын 12-ны өдөр “Монгол Улсын Гавьяат багш Ц. Чойжамц сан”-аас Оюунлаг дунд сургуулийн ахлах ангийн 22 сурагчдад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох хүүхэд бүрт 1 000 000 төгрөгийн эрхийн бичгийг гардуулах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн арга хэмжээнд МУГБ Ц. Чойжамц агсны төрсөн дүү МУИС-ийн харьяа цөмийн физик судлалын төвийн секторын эрхлэгч, физикийн шинжлэх ухааны доктор профессор Г. Хүүхэнхүү, Ц.Чойжамцын охин Ч. Дарьзав, Ч. Оюунцэцэг, Ч. Цэцэгээ болон төрсөн дүүгийнх нь охин Нийслэлийн НДЕГ-ын ахлах мэргэжилтэн Ц. Нармандах нар хүрэлцэн ирж сангийн зорилго, үйл ажиллагааны талаар танилцуулав.
Энэ тэтгэлгийг зөвхөн Оюунлаг бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдаас сурч боловсрох хүсэл тэмүүллийг нь дэмжих зорилгоор хамт олныхоо дунд нэр хүндтэй, олон нийтийн ажилд оролцох идэвх оролцоо сайтай, шинжлэх ухааны төрөлжсөн хичээлүүдээр дүүрэг хот улс, олон улсад гаргасан амжилтын нэгдсэн цогц үзүүлэлтийг харгалзан шалгаруулалтыг хийж сурагч бүрт нэг сая төгрөгийн тэтгэлгийн эрхийн бичгийг олгожээ.
Мөн 2016 онд Улсын математикийн 52-р олимпиадын хүрэл медаль хүртсэн 11-р ангийн сурагч Н. Эрхэст 4 сая төгрөгийн тэтгэлэгт эрхийн бичиг олгов.
Тэтгэлэгт шалгарч Нэг сая төгрөгийн эрхийн бичиг гардан авсан сурагчдыг танилцуулъя. Үүнд:
Батламж бичгээ гардсан сурагчдадаа баяр хүргэж Оюунлагийн мөнгөн шувуухай орчлон дэлхий даяар дүүлэн нисч Эрдэм боловсролын их чадварын далайгаас эрдэнийн сувдыг үргэлжийн мөнхөд шүүрдэн Монголын ирээдүйд хувь нэмрээ оруулах сайн хүмүүс болоорой.
“МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Ц. ЧОЙЖАМЦ САН”