Scroll Top
%d0%b0%d0%b0%d0%b2-%d1%8d%d1%8d%d0%b6-%d0%bc%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9-%d0%b1%d0%b0%d0%b3%d1%88-%d3%a9%d0%b4%d3%a9%d1%80%d0%bb%d3%a9%d0%b3-%d0%b1%d0%be%d0%bb%d0%bb%d0%be%d0%be
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“ ААВ ЭЭЖ—МИНИЙ  БАГШ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

“ ААВ ЭЭЖ—МИНИЙ  БАГШ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

Хүүхдээ мэдлэг боловсролтой,амжилттай хүн болгож

хүмүүжүүлэхийн тулд аав ээжүүд багш нартайгаа харилцаж

хамтран ажиллах нь юу юунаас илүү чухал зүйл..

  Түмний хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр эзэмшсэн мэргэжлийнхээ ур чадварыг зориулан зүтгэж яваа “БАГШ” хэмээх эрхэм хүний нэг өдрийн ажлынх нь жаргал зовлон, хүнд хүчир хөдөлмөрийг нь бага ч болов  аав ээжүүдэд  танин мэдүүлэх,улмаар хүүхдийнхээ төлөө өөрсдийн ур чадвараа  зааж сургах үйлсэд дэмжлэг үзүүлэх, багштайгаа  ойлголцож,бие биедээ итгэсэн,ажил үйлсэд нь дэм болох ,нэгэн зорилгын төлөө сэтгэл нийлэн хамтран ажиллахад түлхэц болох   “Аав ээж—миний амьдралын багш”  өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

   Энэхүү  өдөрлөгөөр  аав ээжүүд маань сургууль боловсролын  хөтөлбөрт  багахан тусгагдсан  зарим нэгэн шинэлэг санаанууд,өөрийн эзэмшсэн ур чадвараа хүүхдүүдэд сургаж танин мэдүүлье гэсэн  хүслээр 1-12-р ангийн бүх бүлгүүдэд 99 цагийн хичээл сургалтыг хөтлөн явууллаа.Үүнд:

Би яаж сайн хүүхэд болох вэ?        Авьяас түүнийг яаж  таньж хөгжүүлэх вэ?        Замын хөдөлгөөний   дүрэм    Сурагчийн хоорондын харилцаа       Ажиллах орчноо эмх цэгцтэй байлгах нь        Бид яагаад хүмүүст туслах ёстой вэ?     Тамхи болон мансууруулах бодисны хор уршиг

Нүдний харааг хамгаалах       Эмчилгээний гоо сайхан         Биеийн гадаад үзэмж биеэ авч явах соёл       Гарын ариун цэвэр арчилгаа      Цаасан урлал         Хүүхдийн эрх үүрэг оролцоо

Бие даах чадвар       Монгол үндэсний  соёл—орчин үе       Монгол үндэсний үлгэр туульс

Өрхийн орлого зарглага      Гадаадын сургуулийн  хүүхдийн бизнес     Мэргэжлээ хэрхэн сонгох вэ         Өөрийн карьераа хөгжүүлэх           Илтгэх урлагийн чадвараа хөгжүүлэх

Мөнгө санхүүгийн тооцоо       Мэргэжил ба мэргэшил      Урлагийн мэдрэмж яагаад чухал гэж  Техник технологийн эрин үе      Мэдээлийн технологи       Ирээдүйн ажил мэргэжлүүд

    Аав ээжүүдийн минь сэтгэлээсээ бэлтгэн ирсэн сонирхолтой үр өгөөжтэй бүтээлч сайхан хичээлүүд сурагчдад маань сонирхолтой байж аав ээжүүдийнхээ мэдлэг ур чадварт биширсэн гайхсан тэднээрээ бахархсан нэгэн өдрийг үдлээ.

               Уг арга хэмжээг сэтгэлээсээ дэмжин оролцсон нийт эцэг эхчүүддээ баярлалаа.

 Хүүхдийн төлөө “ЗА” гэсэн хүн бүхний ажил үйлс,амьдралын буян заяа  тань өөдрөг сайхан  байх болтугай.

                                                         СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

Сэтгэгдэл үлдээх