“ЭРДМИЙН БАЯР” САЙХАН БОЛЛОО.
Эрдмийн хишгээ харамгүй хайрласан багш нарын
Энхрий үрсээ урамшуулан дэмжсэн ээж аавуудын
Эрдэм номдоо шамдан суралцсан шавь нарын
Эгнэгт дурсах “Үсэглэлийн баяр” үнэхээр сайхан боллоо.
Аав ээжийнхээ өврөөс салаагүй шахам зургаан настнууд цэцэрлэгийн тоглоомоо санан санан сурагч болж байсан цаг саяхан мэт. Харин тэд өнөөдөр ангидаа, сургуульдаа, найзууддаа, багшдаа үнэхээр дасчээ. Энэ өдөр тэд маань уншиж, бичиж, бодож, зурж, дуулж, хөгжимдөж сурснаа аав ээж, ах эгч, эмээ өвөө, ачит багш, найзууддаа танилцууллаа. Эзэмшсэн мэдлэг, ур яадвар, хүмүүжил төлөвшлөөрөө хамт олноо манлайлж, үлгэрлэж байгаа I-V ангийн сурагчдыг “INTELLECTUAL STUDENT”-хүрэл медаль, VI-IX ангийн сурагчдыг “INTELLECTUAL STUDENT”-мөнгөн медаль, X-XII ангийн сурагчдыг “INTELLECTUAL STUDENT”-алтан медалиар шагнаж урамшуулах журам гарчээ. Анхны медаль хүртсэн бяцхан сурагчдадаа сурлагын өрнүүн их амжилт хүсье. Цаашид олон сурагч “ОЮУНЛАГ” сургуулийн нэрэмжит медалийн эзэн болохын ерөөл тавья.
Энэ арга хэмжээний хүрээнд 1-р ангийн анги удирдсан багш нар хүүхэд нэг бүрээр “Бүтээлийн үзэсгэлэн”-г гаргалаа. Эх хэлээрээ уншиж, бичиж, зурж сурсан нэгдүгээр ангийн бяцхан сурагчид маань “Миний хүү , охин үнэхээрийн их зүйл сурчээ” гэсэн урмын үгээр мялаалгаж байлаа.
Мөн зургийн багш Б.Сандуй маань өнгө будаг, зохиомжийн гайхамшгийг илэрхийлсэн 126 сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргасан нь энэ баярын бас нэгэн бахархам, дурсгалт мөч байлаа. Хүүхдийн дотоод ертөнцийг ийнхүү амилуулж, илэрхийлж буйд эцэг эх, өвөө эмээ, ах эгч баярласан талархсанаа илэрхийллээ.
2018-2019 оны хичээлийн жилийн “ТЭРГҮҮНИЙ СУРАГЧИД” 1Б ангийн сурагч Д.Анхилуун
2018-2019 оны хичээлийн жилийн “ТЭРГҮҮНИЙ СУРАГЧИД” 1Б ангийн сурагч Э.Цолмон
2018-2019 оны хичээлийн жилийн “ТЭРГҮҮНИЙ СУРАГЧИД” 1Б ангийн сурагч Г.Бат-Оюун
2018-2019 оны хичээлийн жилийн “ТЭРГҮҮНИЙ СУРАГЧИД” 1Б ангийн сурагч Т.Анирлан
2018-2019 оны хичээлийн жилийн “ТЭРГҮҮНИЙ СУРАГЧИД” 1Б ангийн сурагч Ч.Чинтөгс
2018-2019 оны хичээлийн жилийн “ТЭРГҮҮНИЙ СУРАГЧИД” 1Г ангийн сурагч О.Гэрэлмаа
2018-2019 оны хичээлийн жилийн “ТЭРГҮҮНИЙ СУРАГЧИД” 1Г ангийн сурагч И.Тэргэл
2018-2019 оны хичээлийн жилийн “ТЭРГҮҮНИЙ СУРАГЧИД” 1Г ангийн сурагч Д.Тамир
2018-2019 оны хичээлийн жилийн “ТЭРГҮҮНИЙ СУРАГЧИД” 1Г ангийн сурагч Б.Өнөртүвшин
2018-2019 оны хичээлийн жилийн “ТЭРГҮҮНИЙ СУРАГЧИД” 1Г ангийн сурагч У.Хан-Оргил
2018-2019 оны хичээлийн жилийн “ТЭРГҮҮНИЙ СУРАГЧИД” 1Г ангийн сурагч Б.Наранмишээл
2018-2019 оны хичээлийн жилийн “ТЭРГҮҮНИЙ СУРАГЧИД” 1В ангийн сурагч У.Тэмүүлэн
2018-2019 оны хичээлийн жилийн “ТЭРГҮҮНИЙ СУРАГЧИД” 1В ангийн сурагч О.Тэнүүн
2018-2019 оны хичээлийн жилийн “ТЭРГҮҮНИЙ СУРАГЧИД” 1В ангийн сурагч Э.Энххүслэн
2018-2019 оны хичээлийн жилийн “ТЭРГҮҮНИЙ СУРАГЧИД” 1В ангийн сурагч Ч.Бэрхшагай
2018-2019 оны хичээлийн жилийн “ТЭРГҮҮНИЙ СУРАГЧИД” 1А ангийн сурагч Ундаръяа
2018-2019 оны хичээлийн жилийн “ТЭРГҮҮНИЙ СУРАГЧИД” 1А ангийн сурагч Төгөлдөр
2018-2019 оны хичээлийн жилийн “ТЭРГҮҮНИЙ СУРАГЧИД” 1А ангийн сурагч М.Тэмүүлэн
2018-2019 оны хичээлийн жилийн “ТЭРГҮҮНИЙ СУРАГЧИД” 1А ангийн сурагч М.Мөнгөлжин
2018-2019 оны хичээлийн жилийн “ТЭРГҮҮНИЙ СУРАГЧИД” 1А ангийн сурагч Б.Байгал
2018-2019 оны хичээлийн жилийн “ТЭРГҮҮНИЙ СУРАГЧИД” 1А ангийн сурагч У.Урин