Scroll Top
%d1%82%d3%a9%d0%b3%d1%81%d3%a9%d0%b3%d1%87%d0%b4%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%82%d1%8d%d0%bc%d1%86%d1%8d%d1%8d%d0%bd-%d0%b0%d0%bc%d0%b6%d0%b8%d0%bb%d1%82%d1%82%d0%b0%d0%b9-%d0%b1%d0%be%d0%bb%d0%bb%d0%be
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ТӨГСӨГЧДИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

2018.12.21-ний өдөр “Оюунлаг” сургуулийн маань үе үеийн төгсөгчдийн дунд зохион явуулдаг “НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН” амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээний зорилго нь төгсөгчдийн хоорондын холбоог бататгах, нандин дурсамжийг бий болгох билээ. Сургуулийн захирал төгсөгчдөдөө хандаж: “Оюунлаг” сургуулийн дэвжин дээшлэх, хөгжин бадрахын аль ч цаг үед хамтдаа амжилтын өөд тэмүүлж явсан сэтгэлтэй, зүтгэлтэй, оюунлаг та нартаа ажил амьдрал, хийж бүтээхөрнүүн их үйлсэд өндөр амжилтыг хүсье. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, зорилго өөд тэмүүлсэн боловсон хүчин болохын ерөөл тавья. Сургуулийн захиргаа, удирдлагын хамт олон та нартайгаа байнгын холбоотой байж, үргэлж дэмжин туслахаа онцлон хэллээ.

“Төгсөгчдийн холбоо” өнгөрсөн онд хийсэн ажлын тайлан, энэ жил хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулав. Тэмцээний нээлтийн үеэр хүлээн авалт цайллага болж, сурагч насны гэгээлэг дурсамжаа ярилцаж, нэг өдрийг сайхан өнгөрөөсөн юм.

Тэмцээн нь сагсан бөмбөг, ширээний теннис, ширээний хөлбөмбөг, шатар гэсэн төрлүүдээр явагдсан ба төгсөгчдийн эрэгтэй, эмэгтэй багууд хурд хүч, авхаалж самбаагаа сорив. Эвтэй байхдаа хүчтэйг харуулж, хамтын хүчээр дараах багууд тэмцээнийг манлайллаа.

Сэтгэгдэл үлдээх

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.