БЯЦХАН ЗУРААЧДЫН АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР…

Хүүхдийн урлан бүтээх төвийн 30 жилийн ойд зориулсан дүрслэх урлагийн улсын анхдугаар олимдиадад бага ангийн I-V ангийн төрөлд нийт 400 орчим зураачид оролцсоноос манай сургуулийн сурагчид амжилтаа бататгаж, ангилал тус бүр бахдам сайхан амжилтыг үзүүлжээ.

Хүүхдийнхээ зурах хүслийг үргэлжид дэмжиж тусалдаг эцэг эх, зураач шавь нарт  болон сэтгэл, ур ухааны соёлыг шавь нартаа харамгүй хайрлаж, өнгө будгийн гайхамшгийг үзүүлсэн багш болон шавь нарт халуун баяр хүргэе.

2г ангийн сурагч Насанханд- “Дэд байр”, мөнгөн медаль

2в ангийн сурагч Номуунаа- “Гутгаар байр”, хүрэл медаль

5в ангийн сурагч Энхцацрал- “Тусгай байр”, дурсгалын зүйл

Монголын Хүүхдийн Урлан бүтээх төв, БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хамтдаа хөгжиж буй Монгол,Солонгос ” уран зураг, уран хайчилбар, баримал, сийлбэр, хүүхэлдэй чимэглэл, арьсан урлал, сүрлэн урлал төрлөөр нийт 648 хүүхэд бүтээлээрээ оролцож, 19 хүүхэд шагналт байранд тодорлоо. “Оюунлаг” сургуулийн 1б ангийн сурагч Анхилуун маань шилдэг бүтээлийн эзэн болжээ.

Хүүхдийнхээ зурах хүслийг үргэлжид дэмжиж тусалдаг эцэг эх, зураач шавь нарт  болон сэтгэл, ур ухааны соёлыг шавь нартаа харамгүй хайрлаж, өнгө будгийн гайхамшгийг үзүүлсэн багш болон шавь нарт халуун баяр хүргэе.

Мөн Баянзүрх дүүргийн усан спорт сургалтын төвөөс зохион явуулсан “УС АМИН ЭРДЭНЭ” сэдэвт 6-15 насны хүүхдийн уран зургийн уралдаанд “ОЮУНЛАГ” сургуулийн бяцхан зураачид маань амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл, тусгай байрын эзэд болж, 1-3 сарын турш усан спортоор үнэ төлбөргүй хичээллэх эрхийн бичиг гардаж авлаа.

Хүүхдийнхээ зурах хүслийг үргэлжид дэмжиж тусалдаг эцэг эх, зураач шавь нарт  болон сэтгэл, ур ухааны соёлыг шавь нартаа харамгүй хайрлаж, өнгө будгийн гайхамшгийг үзүүлсэн багш болон шавь нарт халуун баяр хүргэе. “Оюунлаг” сургуулийнхаа нэрийг ямагт өндөрт өргөж байдаг та бүхнээрээ бид бахархдаг шүү.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.