Scroll Top
%d0%bc%d0%b8%d1%86%d0%b8%d0%b1%d1%83%d1%88%d0%b8-%d0%b0%d0%b7%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%85%d2%af%d2%af%d1%85%d0%b4%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%8d%d0%bd%d0%b8%d0%ba%d0%ba%d0%b8-%d1%84%d0%b5%d1%81%d1%82
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“МИЦИБУШИ АЗИЙН ХҮҮХДИЙН ЭНИККИ ФЕСТА”-ОЛОН УЛСЫН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ШАГНАЛ ХҮРТЛЭЭ.

Б.САНДУЙ багштай “ОЮУНЛАГ БИЙР” дугуйлангийн сурагчид жилээс жилд амжилтаа бататган мэдрэмж сэтгэхүй, оюун ухаан, авьяас билиг, хүсэл сонирхлоороо нэгдэн нягтарч, өөрсдийн оюуны царааг олон улсын тэмцээнд харуулж чадлаа. Ази номхон далайн орнуудын дунд зохион явуулсан “Мицибуши Азийн Хүүхдийн Эникки Феста” 2017-2018 зургийн уралдаанд 25 орны 1286 зураач хүүхдүүд өөрсдийн зурсан 5 өдрийн тэмдэглэл бүхий зураг “ЭНИККИ”-гээр оролцжээ. ШИЛДЭГ 50 сурагчаас 12 нь манай сургуулийн сурагчид байлаа. Монгол улсад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2018 оны 10 сарын 24-ний өдөр хүүхдийн урлан бүтээх төвийн Орд-Арт галлерейд шилдэг 50 бүтээлээр үзэсгэлэн гаргалаа.

Манай сургуулийн 5 сурагч Грапри болон тусгай байрын шагнал, 7 сурагч Шилдэг бүтээлийн үзэсгэлэнд оролцож гарын бэлэг авлаа. Ийм бахдам сайхан амжилт гаргасан дугуйлангийн багш Б.Сандуй уралдаанд амжилттай оролцсон сурагчдадаа халуун баяр хүргэе.

ЯПОН УЛСААС ШАГНАЛ ХҮРТСЭН СУРАГЧИД:

6а ангийн сурагч ЛХАГВАСҮРЭН овогтой ӨЛЗИЙБАЯР “MITSIBUSHI PAC” байгууллагын нэрэмжит шагнал хүртлээ.

6а ангийн сурагч ЭРДЭНЭБИЛЭГ овогтой ТӨГӨЛДӨР “AFUCA” байгууллагын нэрэмжит шагнал хүртлээ.

6а ангийн сурагч БАТСҮХ овогтой БАТМАНДАХ “ТУСГАЙ БАЙР”-ын шагнал хүртлээ.

Сэтгэгдэл үлдээх

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.