Scroll Top
%d0%bc%d0%be%d0%bd%d0%b3%d0%be%d0%bb%d1%8b%d0%bd-%d0%b1%d0%b0%d0%b3%d1%88-%d0%bd%d0%b0%d1%80%d1%8b%d0%bd-%d0%b1%d0%b0%d1%8f%d1%80%d1%8b%d0%b3-%d1%82%d1%8d%d0%bc%d0%b4%d1%8d%d0%b3%d0%bb%d1%8d%d0%bd-2
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Багш та- Аргыг зааж, мөрийг чиглүүлэгч од билээ
Багш та- Арвин эрдмээр бороо асгаруулах үүл билээ
Багш та- Эрдмийн цацрагаар гэрэлтэх наран билээ
Багш та- Эрлийн замыг дөтлөгч газарч билээ
Багш та- Энгүй уудмыг нээгч хаалгач билээ
Багш та- Ээж ааваас дутуугүй ачтан билээ

Дэлхийн багш нарын 25 дахь өдөр, Монголын багш нарын 53 дахь өдрийг “Оюунлаг” сургуулийн багш, ажиллагсад BLUE SKY TOWER-ийн  хүлээн авалтын их танхимд хүндэтгэлийн баярын зоог барих ёслолын арга хэмжээг баяр хөөр, дуу хуур, инээд баясал сүлэгдсэн, халгиж цалгиж дэвэрч хөөрсөн сайхан цэнгүүн болж өндөрлүүллээ.

Энэхүү арга хэмжээг жүжигчин А.Алтанхуяг хөтлөн явууллаа. Баярын цэнгүүнд “Харанга” хамтлагийн дуучин Лхагвасүрэн, ДБЭТ-ийн дуучин Адъяасүрэн, МУСТА Э.Төрмандах, О.Гансувд, “Дуурьсал” хамтлаг, дуучин Хишигдалай, Зоригт, амьд хөгжмийн “Sorry” хамтлаг урилгаар ирж, ая дуугаа өргөлөө.

Олон улсын багш нарын баярын өдрөөр сурган хүмүүжүүлэх ажил үйлсдээ өндөр амжилт үзүүлж, хамт олноо манлайлан ажилласан “Оюунлаг”-ийн багш нарт маань шагналын хур буулаа.

Монгол Улсын Засгийн Газрын шагнал БСШУСЯ-ны шагнал “Боловсролын Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр химийн багш Ж.Хандармаа,  англи хэлний багш Л.Орхонжаргал, бага боловсролын багш Г.Золзаяа болон бага боловсролын багш Б.Мөнхцэцэг БСШУСЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнагдлаа.

Мөн тус сургуульд ажиллаж байгаа болон гавьяаныхаа амралтыг эдлэн суугаа ахмад багш нартаа хүндэтгэл үзүүлж, Монголын багш нарын холбооны дээд шагнал “ЭРДМИЙН АЛТАН ОД” одонгоор бага боловсролын багш С.Улаанхүү, бага боловсролын багш Л.Эрдэнэцог, Ч.Дарьзав,  физикийн багш Д.Цэрэн, Н.Шатар, Гантулга,  математикийн багш С.Чимэгээ нарыг тус тус шагнаж,  “Говь брэнд”-ийн бүтээгдэхүүнээр бэлэг барилаа.

Сургуулийн нэрэмжит шагналаар бага боловсролын багш С.Мөнх-Эрдэнэ, биеийн тамирын багш Л.Пүрэвдорж, биологийн багш Б.Оюун-Эрдэнэ, бага боловсролын багш Ц.Буянт, Э.Осоржамаа, математикийн багш Ж.Цагаанчулуун нар Samsung брэндийн 55 инчийн өнгөт телевизороор тус тус шагнагдлаа.

2019 оны сүүлийн үеийн загварын Аpple брэндийн “Ipad”-аар математикийн багш Б.Сэрдэмба, математик сонгоны багш Д.Нямсүрэн, математикийн багш Б.Уугантуяа, мэдээллийн технологийн багш Б.Батзориг, түүхийн багш И.Эрдэнэбаяр, монгол хэл-Уран зохиолын багш Х.Чимэдлхам нар тус тус шагнагдлаа.

2019 оны сүүлийн үеийн шинэ загварын DELL  брэндийн “Notebook”-ээр сургуулийн нягтлан Д.Батсуурь шагнагдлаа.

Мөн тус сургуулийг үүсгэн байгуулсан цагаас эхлэн өнөөг хүртэл хамт олноо манлайлж, үлгэр жишээ ажиллаж буй багш нарыг Турк улсын Анталия арал дээр 10 хоног амрах “Эрхийн бичиг”-ээр шагнаж урамшууллаа. Үүнд: Сургуулийн захирал Д.Батсайхан, сургалтын менежер Ч.Цэцэгээ, бага боловсролын багш C.Улаанхүү, бага боловсролын багш Ч.Дарьзав, бага боловсролын багш Г.Ганжаргал, физикийн багш Н.Уранбилэг, нийгмийн ухааны багш Ц.Даваахүү, математикийн багш Л.Цэрэнчунт, математикийн багш П.Цэнгэл, бага боловсролын багш Б.Ариунзул нарт 2019.10.22-2019.11.01-ний хооронд амрах “Эрхийн бичиг”-ийг сургуулийн гүйцэтгэх захирал Б.Уянзориг гардуулан өглөө.

ЭЕШ, СУРГАЛТЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ӨНДӨР  АМЖИЛТ ГАРГАСАН БАГШ НАРТАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ.

Сургуулийн захиргааны зүгээс 2019 оны ЭЕШ-д шавь нараа амжилттай бэлтгэж амжилт гаргасан математикийн багш Л.Цэрэнчунт, П.Цэнгэл, нийгмийн ухааны багш Ц.Даваахүү нарыг тус бүр 1 000 000 төгрөгөөр урамшууллаа.

Мөн IX ангийн “Чанарын үнэлгээ”-ний шалгалтад улсдаа манлайлсанд талархаж, математикийн багш Х.Сувддарь, Б.Уугантуяа, Н.Алтанчимэг нарыг тус бүр 500 000 төгрөгөөр  шагнагдлаа.

Ийнхүү шавь нар нь багшаараа, багш нар нь сургуулиараа бахархсан, бие биедээ итгэл, урам, эрч хүч бэлэглэсэн баярын цэнгүүн маань сайхан болж өндөрлөлөө. Нийт сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ эрхэлсэн ажил хөдөлмөртөө эзэн нь байж, гялалзсан их амжилтыг үзүүлж, сургасан шавь нар нь үргэлж манлайлж явахын ерөөл дэвшүүлье.

Сэтгэгдэл үлдээх