Манай сургууль сурагчдаа шинжлэх ухааны мэдлэгтэй, бие даасан зөв хүн болж төлөвшихөд ихээхэн анхаарч, сургалт хүмүүжлийн бүтээлч ажлуудыг санаачлан хэрэгжүүлдэг билээ. Түүний нэг нь “Сайхан харилцъя”, “Сайтар төлөвлөе”,”Сайтар цэмбийлгэе”, “Хамгийн сайнаар нь хийе”, “Сайн хэвшүүлье” гэсэн түлхүүр үг бүхий 5С цогц хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд сурагч бүрийг ажлаа төлөвлөх төлөвлөлтийн дэвтэртэй болгож байгаа бөгөөд тус дэвтрийг сургалтын менежер Ч.Цэцэгээ гардууллаа. Тэрээр сурагчдадаа хандан хэлсэн үгэндээ “Оюунлаг сургуулийн сурагч бүр 5с хөтөлбөрийг хэрэгжүүлж, дадал хэвшил болгосноор цагийг үр бүтээлтэй ашиглах, ирээдүйд илүү манлайлагч, бие даасан, ажил хэрэгч, зөв монгол иргэн болж төлөвших болно” хэмээн онцоллоо. Хүүхэд маргаашийн ажлаа өнөөдөр төлөвлөж сурснаар цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрөөж, бие даасан, хувийн зохион байгуулалттай, аливааг цаг хугацаанд нь амжуулдаг, хийдэг, бүтээлч иргэн болж төлөвшихөд илүү ач холбогдолтой юм. Энэхүү дэвтэр нь энэ бүхний хөтөч байх болно.
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхэд
1с- Эелдэг сайхан харилцааг эрхэмлэдэг
2с-Маргаашийн ажлаа өнөөдөр төлөвлөдөг
3с-Цэвэр тохилог орчинд сурч хөдөлмөрлөдөг
4с Би хамгийн сайнаар хийнэ
5с-Энэ бүхнийг сайтар дагаж мөрдөж, хэвшүүлнэ.