ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛЛАГСДЫН БАЯРЫН ЦЭНГҮҮН

ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛЛАГСДЫН БАЯРЫН ЦЭНГҮҮН

Дэлхийн багш нарын 24 дэх өдөр, Монголын багш нарын 52 дахь баярыг Оюунлаг сургуулийн багш ажиллагсад NOVOTEL HOTEL-ийн хүлээн авалтын их танхимд хүндэтгэлийн баярын зоог барих ёслолын арга хэмжээг баяр хөөр, дуу хуур, инээд баясал сүлэгдсэн, халигаж цалгиж дэвэрч хөөрсөн сайхан цэнгүүн болж өндөрлүүллээ.

Энэхүү арга хэмжээний Хүндэтгэлийн нэгдүгээр хэсгийг МУГЗ Ш.Ёолк, залуучуудад зориулсан хоёрдугаар хэсгийг “Улаан театр”-ын жүжигчин Хангай нар хөтлөн явууллаа.

Шагнал хүртсэн багш нартаа баяр хүргэе

Олон улсын багш нарын баярын өдрөөр сурган хүмүүжүүлэх ажил үйлсдээ өндөр амжилт үзүүлж хамт олноо манлайлан ажилласан Оюунлагийн багш нарт маань шагналын хур буулаа.

Мөн Оюунлаг сургуулийн нэрэмжит шагналаа шилдэг багш, ажиллагсдадаа хүртээсэн нь тэднийг улам хөглөсөн “нүдээ олсон” шагнал боллоо.

Samsung брэндийн 55 инчийн өнгөт телевизороор математикийн багш Н.Алтанчимэг, бага ангийн багш Б.Ариунзул, бага ангийн багш Д.Цэвэлмаа, Бага ангийн багш С.Ариунтуяа, Физикийн багш Н.Уранбилэг нарыг тус тус шагналаа.

Apple Брэндийн IPad-аар нийгмийн багш Н.Баярцэцэг, математикийн багш Х.Сувддарь, биеийн тамирын багш М.Сүх-Эрдэнэ, STEAM-ын багш Б.Хас-Очир, англи хэлний багш А.Халиун, бага ангийн багш Бямбаа нар тус тус шагнагдлаа.

Сургуулийн захиргааны зүгээс 2018 оны ЭЕШ-ын дундаж онооны үзүүүлэлтийг улсын хэмжээнд 672-т хүргэсэн математикийн багш Л.Цэрэнчунт, математикийн багш Цагаанчулуун, биологийн багш Б.Оюун-Эрдэнэ, Нийгмийн багш Ц.Даваахүү, химийн багш Ж.Хандармаа, физикийн багш Н.Уранбилэг нарыг тус бүр 1 000 000 төгрөгөөр урамшууллаа.

Тус сургуульд ажиллаж гавъяаныхаа амралтыг эдлэн суугаа ахмад багш математикийн багш Д.Бээжин, С.Чимэгээ, физикийн багш Гантулга, Д.Цэрэн, С.Шатар нартаа Говь брэндийн бүтээгдэхүүнээр бэлэг барьлаа.

Ийнхүү шавь нар нь багшдаа, багш нар нь сургуулиараа бахархсан, бие биедээ итгэл, урам эрч хүч бэлэглэсэн баяр болж өндөрлөлөө.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.