Scroll Top
%d3%a9%d0%bc%d2%af%d0%b8%d1%81-%d0%b1%d0%be%d0%bb%d0%be%d0%bd-%d0%be%d1%80%d0%b4%d0%be%d1%81%d1%8b%d0%bd-%d0%b1%d0%be%d0%bb%d0%be%d0%b2%d1%81%d1%80%d0%be%d0%bb%d1%8b%d0%bd-%d0%b3%d0%b0%d0%b7%d1%80
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ӨМҮИС болон Ордосын боловсролын газрын зочид төлөөлөгчид Оюунлаг сургуультай танилцлаа

“Оюунлаг” сургуулийн захирлын урилгаар ӨМӨЗО-ы Ордос хотын “Боловсролын газар”-ын дарга, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургуулийн удирдлагууд гэсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй баг 2018 оны 9 сарын 26-ны өдөр манай сургуульд зочиллоо. Хятад хэлний боловсролын агуулга, арга зүйн талаар санал солилцож, цаашид хамтран ажиллах ажлын чиглэлээ тодорхойллоо. Мөн шинжлэх ухааны болон хөгжүүлэх хичээлүүдийн явц, сурагчдын сэтгэн бодох чадвар хийгээд сургалтын орчны  тохижилттой танилцаж, туршлага судлахын зэрэгцээ багш, сурагчидтай санал бодлоо нээлттэй илэрхийлэн, цаашдын эрдмийн их аянд өрнүүн их амжилтыг хүслээ.

Сургуулийн захиргаа зочдоо элгэмсэг найрсгаар угтан авч, хамтын ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэхийн ерөөл өргөж, дурсгалын зүйлс гардуулан өглөө.

Ингээд ирэх хавар “Оюунлаг” сургуулийн төлөөлөгчдийн баг ӨМӨЗО-ы Ордос хотод хүрэлцэн очиж, туршлага судлах аман урилгыг хүлээн авлаа.

Сэтгэгдэл үлдээх

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.