Scroll Top
toefl-ielts-%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d0%b0%d0%bb%d1%82-%d1%8d%d1%85%d1%8d%d0%bb%d0%bb%d1%8d%d1%8d
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

TOEFL, IELTS-ИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн “Talk Master” англи хэлний сургалтын төвтэй хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд “Оюунлаг” сургуулийн IX-XI ангийн сурагчдын дунд англи хэлний ярих, сонсох, унших, бичих болон дүрмийн мэдлэг чадвараа илүүтэйгээр сайжруулах, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, TOEFL, IELTS-ийн шалгалтад өндөр амжилт үзүүлэх зорилгын доор энэхүү 2 түвшний сургалтын ангийг хичээллүүлж эхэллээ.

Хичээлийг магистр зэрэгтэй TESOL буюу олон улсад багшлах эрхтэй 12 жил TOEFL, IELTS-ийн шалгалтад бэлдэж байсан туршлагатай Kingsley Obioma багш удирдан явуулна.

Энэхүү сургалтаар тус түвшний шалгалтад хэрхэн өндөр оноо авах, эсээ бичлэгийн чадвараа ахиулах боломжийг сурагчдадаа олгож байна.

Идэвх санаачилгатай, зорилготой суралцаж буй шавь нартаа өрнүүн их амжилт хүсэн сайн суралцахыг ерөөж байна.

БОЛОМЖ ҮРГЭЛЖ ТА НАРЫН ГАРТ ШҮҮ

Сэтгэгдэл үлдээх