Scroll Top
%d1%85%d0%b8%d1%87%d1%8d%d1%8d%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%88%d0%b8%d0%bd%d1%8d-%d0%b6%d0%b8%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%bd%d1%8d%d1%8d%d0%bb%d1%82
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Хичээлийн шинэ жилийн нээлт

Жингэнэх хонхны цангинах дуунаар Жирийтэл жагссаар сурагчид орлоо. Од хиймориор жигүүрээ дэлгэсээр “Оюунлаг”-ийн багш нар шавь нараа угтлаа. Өнөөдөр Оюунлаг сургуулийн маань эрдмийн их өргөөнд хүүхэд багачуудын инээд баяр хөөрөөр дүүрэн, дуу хөгжмийн аялгуу цалгисан сэтгэл тэнийм сайхан өдөр болж байна. Зуны гурван cap ангийнхнаа хүлээсэн сургуулийн бяцхан жаал, хөөрхөн охид ижилдэн дассан найз нөхөд, багш нар хичээлийн гэрэлт танхим уруугаа яаран ирж буй гэгээлэг өглөөг хүүхэд багачууд маань хүсэн хүлээж байсан билээ.

Хичээлийн шинэ жилийнхээ нээлтэнд хүрэлцэн ирсэн цэцэрлэгийнхээ тоглоомноос саяхан салж хичээлийн танхимд шилжин Оюунлаг дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагч болж байгаа Зургаахан настай бяцхан сурагчдидаа болон нийт эцэг эхчүүд, сурагчид, багш сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн мэндийг өргөн дэвшүүлье.

Шилдэг төгсөгчдийн төлөөлөл АНУ-ын Калифорни мужийн Цахиуртын хөндийд байрлах дэлхийн хамгийн том компаниудын нэг GOOGLE компанид ахлах инженерээр амжилттай ажиллаж буй Б.Батбаатарт “Оюунлагийн бахархал-Шилдэг төгсөгч” алтан медаль, хүндэт өргөмжлөлийг сургуулийн захирал Д.Батсайхан гардуулан өглөө.

Улсын багийн физикийн олимпиадад Б.Хас-Очир, Б.Ариунбаатар багштай VI анги “Дэд байр” мөнгөн мдаль, Б.Ариунбаатар багштай VIII анги “Дэд байр” мөнгөн медаль хүртсэний шагналыг тус тус гардуулж өглөө.

Дуу хөгжмийн багш Баярцэнгэл эцэг эх, багш, сурагчдад ая дууны дээжээ өргөн барив

Хичээлийн шинэ жилийн нээлтэнд цэргийн үлээвэр найрал хөгжимчид болон LUMINO хамтлагийн дуучин Бажи нар хүрэлцэн ирж, эцэг эх, багш, сурагчдад ая дууны дээжээ өргөн барив

Хичээлийн шинэ жилийн нээлтэнд цэргийн үлээвэр найрал хөгжимчид болон LUMINO хамтлагийн дуучин Бажи нар хүрэлцэн ирж, эцэг эх, багш, сурагчдад ая дууны дээжээ өргөн барив.

Оюунлаг сургуулийн багш нар нийт эцэг эх, сурагчдынхаа өмнө багшийн тангаргаа өргөв.

8в ангийн сурагч О.Базаррагчаа, У.Мишээл нар хичээлийн анхны хонхоо жингэнүүлэн цохиж нийт сурагчдаа эрдмийн их өргөөндөө урин орууллаа.

Сэтгэгдэл үлдээх