Scroll Top
800-%d0%be%d0%bd%d0%be%d0%be-%d0%b0%d0%b2%d1%81%d0%b0%d0%bd-%d1%81%d1%83%d1%80%d0%b0%d0%b3%d1%87%d0%b4%d0%b0%d0%b4%d0%b0%d0%b0-%d0%b1%d0%b0%d1%8f%d1%80-%d1%85%d2%af%d1%80%d0%b3%d1%8d%d0%b5
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

800 оноо авсан сурагчдадаа баяр хүргэе

Улс орон даяар нэгэн өдөр цагт явагдсан 2018 оны ЭЕШ-ын дүн гарч математикийн хичээлээр 800 оноо авсан 20 сурагчдын нэгээр Оюунлаг дунд сургуулийн сурагч Ц.Золбоо, С.Дөлгөөн нар, Хими биологийн нэгдсэн дүнгээр Оюунлаг сургуулийн сурагч Ц.Дөлгөөн улсын хэмжээнд тэргүүн байрыг, С.Дөлгөөн нар 2-р байр, Э.Энхжин 7-р байр, Нийгмийн ухааны хичээл дээр У.Цэлмүүн 800 оноо 20 сурагчын нэгээр, Зураг дизайны ур чадвараар А.Мөнхмаа 800 оноо А.Хэлний хичээлээр Э.Энхжин 100% 800 оноо тус тус авч үнэмлэхүй амжилтуудыг үзүүлжээ.

Өнгөрсөн 2017 онд Боловсролын Үнэлгээний Төвөөс Нийслэлийн ЕБС-иудын дунд явуулсан Нийгмийн ухаан, математик, Англи хэлний хичээлийн Их сорилгын тэргүүн байранд Оюунлаг сургуулийн сурагч М.Чинсанаа. Математикийн шалгалтанд хамгийн өндөр оноог сургуулийн сурагч Б.Энх-Амгалан, Нийгмийн ухааны шалгалтанд Оюунлаг сургуулийн сурагч У.Уянга нар авч байв. (БҮТ-ийн албан ёсны сайт 2017 оны 4-р сарын мэдээ) Мөн өмнөх жилүүдэд улсын хэмжээнд хамгийн өндөр оноог Э.Энхрийлэн үзүүлж БСШУЯ-ын сайдын шагналыг хүртэж сурагч Н.Эрхэс математик физикийн хичээлээр тус бүр 800 оноо, Б.Энх-Амгалан Б.Буянзаяа М.Чинсанаа Ө.Уянга зэрэг Олон сурагчид математик, физик, хими, биологи, нийгмийн ухаан, англи хэлний хичээлээр 800 оноо авч байгаа нь хичээл сургалтын далайц ямар хэмжээнд явж байгааг илэрхийлж байна.

Сэтгэгдэл үлдээх