АНГЛИ ХЭЛНИЙ ЦАГААН ТОЛГОЙН БАЯР АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

АНГЛИ ХЭЛНИЙ ЦАГААН ТОЛГОЙН БАЯР АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2019.05.29-2019.05.30-ны өдрүүдэд “Оюунлаг” бүрэн дунд сургуулийн I ангийн 120 гаруй сурагчид англи хэлний хичээлээр сурсан мэдсэнээ эцэг эх, ах эгч, ангийн багш, үе тэнгийн найзууддаа танилцуулан баяраа хийж, нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Бяцхан сурагчид маань баяртаа зориулж, амьтдын дүрд хувирч өөртөө итгэлтэйгээр сурсан дуу, цээжилсэн шүлгээ уншиж, тодорхой сэдвийн хүрээнд үзсэн хичээлээ тайлагналаа.
Англи үсгээ үзэж уншиж сурлаа.
Тоогоо үзэж тоолж сурлаа.
Өнгөө үзэж нэрлэж сурлаа.
Баярыг амжилттай зохион явуулсан гадаад хэлний тэнхимийн багш нартаа халуун баяр хүргэж, аз жаргал, сайхан бүхнийг хүсэн ерөөе.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.