Scroll Top
%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b3-%d0%b1%d2%af%d1%80%d1%8d%d0%bd-%d0%b4%d1%83%d0%bd%d0%b4-%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d1%83%d1%83%d0%bb%d1%8c
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“Оюунлаг” бүрэн дунд сургууль

Нэг.Номын сан
Номын сангийн фондыг 20%-аар өсгөн катологижуулж,цахим номын сангийн орчинг бүрдүүлэх.
М.Ундармаа,Ч.Цэцэгээ 2010.8.10
Хоёр.Цахим орчны сургалтын нэгдсэн сүлжээ
Цахим орчны сургалт явуулах вэб хуудасны дотоод агуулга,функцуудыг өргөтгөн хичээлийн жилийн сүүлийн үеийн бүрэн мэдээ,мэдээлэл ,теле хичээлүүд,дугуйлангийн сургалтын теле хичээлүүдийн 60%-ийг ,тэнхмүүд,багш нарын үйл ажиллагааны явцыг бүрэн төгс оруулж хэвийн нөхцөлийг хангах.
Д.Батсайхан,Н.Уранбилэг 2010.6.10
Гурав.Багш нарын мэдээлэлзүйн боловсролыг дээшлүүлэх
Багш нарын хэрэглээний программын чадварыг нэмэгдүүлэх,сургуулийн вэб хуудастай ажиллах мэдлэг чадварыг олгон сургалтын хэвийн үйл ажиллагааг хангах.
Н.Уранбилэг,Б.Бумчин 2010.5 сар ба 8 сард
Дөрөв.Үндсэн хичээлийн онлайн сургалт
Түүх,нийгэм,математик,геометр,физик,монгол хэл,байгалийн ухаан,гадаад хэлний хичээлүүдийн онлайн сургалтын материал,тестийн санг бий болгож дуусгах.
Тэнхмүүдийн эрхлэгч нар 2010.5-8 сард
Тав.Дугуйлангийн онлайн сургалт
Дугуйлангийн /цаасан нугалбар,биет загвар,сувенир,ардын бүжиг,орчин үеийн бүжиг,даралтат хөгжим,морин хуур,/сургалтын шинэ орчинг бүрдүүлэх
Эрдэнэ-Очир,Ё.Эрдэнэбат,Д.Батсайхан 2010 . 4 сард
Зургаа.Сургуулийн орчны тохижилт
Сургуулийн номын сан,багш нарын өрөөг шинэчлэн барьж дотоод гадаад засал,орчны бүрэн тохижилтыг хийх,теле сургалт явуулах боломжийг бүх танхимд бүрдүүлэх.
Д.Батсайхан Д.Болд 2010.8 сард
Долоо.Цайны газар
Сургуулийн цайны газрын дотоод тоног төхөөрөмж,бүрэн засварыг хийж дуусгах.
Ч.Цэцэгээ,Д.Батсайхан 2010.06 сар
Найм.Гадаад хэлний сургалтын хэрэгслэл
Гадаад хэлний сургалтын зөөврийн өвөрмөц хэрэгслэлийн иж бүрдлээр хангаж яриа соносголын хичээлийн үйл ажиллагааг нь тогтмолжуулах.
Д.Батсайхан,Э.Солонго 2010.8 сар
Ес.Хими биологийн кабинет
Хими биологи,байгалийн шинжлэлийн хичээлийн теле болон бодит хэрэглээний сүүлийн үеийн кабинетийг байгуулж ашиглалтанд өгөх.
Р.Дэлгэрбат,Д.Батсайхан 2010.8 сард
Арав.Оюунлаг математик сурах бичиг
Бага ангийн математик сонгоны сурах бичгүүдийг шинэчлэн бичиж,улсын хэмжээнд 9 дэх жилдээ түгээн сургалтанд ашиглуулах.
Д.Батсайхан,С.Мөнх-Эрдэнэ 2010.5-8 сар

Сэтгэгдэл үлдээх