МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Ц. ЧОЙЖАМЦЫН АГСНЫ НЭРЭМЖИТ ШАГНАЛЫН ЭЗЭД ТОДОРЛОО

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Ц. ЧОЙЖАМЦЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫН ЭЗЭД ТОДОРЛОО

Авьяас, чадвар, амжилт бүтээл гэдэг хувь хүний тууштай хөдөлмөр, хичээл зүтгэл, чин сэтгэлийн үр дүн байдаг бөгөөд өөрийгөө нээн хөгжүүлэх, ялан дийлэх, амжилт гаргах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж цаг заваа үр өгөөжтэй зохион байгуулж, тууштай хөдөлмөрлөж чадсан хэн бүхэнд амжилт гэдэг зүйл үргэлж нээлттэй байж, түүнийг дагаж байдаг зүйл билээ.

Та бүхэнд өөрийн авьяас чадвар, хичээл зүтгэл, тууштай зан чанарынхаа үр дүнд улс, нийслэлийн болон олон улсын чанартай олимпиад, тэмцээн, уралдаанд зөвхөн 2015-2016 оны хичээлийн жилд оюун ухаан, ур чадвараа уралдуулан оролцож удаа дараалан амжилт гаргаж байгаа “Оюунлаг” бүрэн дунд сургуулийн авьяаслаг багачуудын төлөөлөл болсон сурагчдадаа Монгол Улсын Гавьяат Багш Цэнддоогийн Чойжамцын нэрэмжит сертификат, мөнгөн шагналыг гардуулан өгөх ажиллагаа боллоо.

Энэхүү нэр хүндтэй шагналын эздээр:

12А ангийн сурагч Бо. Энхжин хотын хэмжээнд явагдсан математикийн олимпиадын хүрэл медаль, англи хэлний TOEFL-ын шалгалтад өндөр оноо авч тэнцсэн амжилтаараа

11Б ангийн сурагч Нямсайханы Эрхэс – 2016 оны дүүрэг, хотын математикийн олимпиадын аварга, МУИС-ийн багш доктор В. Адьяасүрэнгийн нэрэмжит Математикийн Улсын олимпиадын хүрэл медаль хүртсэн амжилтаараа

11Б ангийн сурагч Б. Цолмонбаярын дүүрэг хотын математикийн олимпиадын хүрэл медаль, сурлага хүмүүжлээрээ тэргүүний үлгэр жишээч сурагч

11А ангийн сурагч Б. Энх-Амгалан дүүргийн физикийн олимпиадын аварга, хотын чанартай математикийн олимпиадуудаас 2 хүрэл медаль хүртсэн амжилтаараа

10А ангийн сурагч Г. Мөнхтүшиг сүүлийн хоёр жил дараалан дүүргийн математикийн олимпиадын аварга цолыг хүртсэн, хотын чанартай олимпиадуудад оролцон 2 мөнгөн медаль хүртсэн амжилтаараа

10А ангийн сурагч Э. Энхжин – хот, дүүргийн химийн олимпиадын мөнгө хүрэл медаль, математикийн олимпиадын мөнгө хүрэл медаль, шатрын уралдааны 2 алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаараа

10Б ангийн сурагч Т. Халиун хот дүүргийн математикийн олимпиадын мөнгө хүрэл медаль, шатрын уралдааны 2 алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаараа

10Б ангийн сурагч С. Дөлгөөн хот, дүүргийн чанартай математикийн олимпиадуудаас 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаараа

10Б ангийн сурагч Ц. Золбоо хот, дүүргийн математикийн олимпиадуудаас 2алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаараа

9А ангийн сурагч Зоригт математикийн олимпиадын хүрэл, физикийн олимпиадын мөнгөн медаль, шатрын спортоор алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаараа

6А ангийн сурагч С. Ган-Эрдэнэ Шатрын аварга шалгаруулах өсвөрийн насны Улсын аварга, Азийн өсвөр насны аварга шалгаруулах тэмцээний стандарт төрлийн мөнгөн медаль, блиц төрөлд шагналт байр, хот, дүүргийн шатрын багийн тэмцээний 2 алт, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаараа

6В ангийн сурагч Н. Цогзолмаа Шатрын аварга шалгаруулах өсвөр насны Улсын аваргын хүрэл медаль, 1700-аас доош рейтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, хот, дүүргийн шатрын багийн тэмцээний 2 алт, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаараа

6Б ангийн сурагч Ч. Чингүүн Шатрын аварга шалгаруулах өсвөр насны Улсын аваргад амжилттай оролцсон, хот, дүүргийн шатрын багийн тэмцээний 2 алт 1 хүрэл медаль хүртсэн амжилтаараа

Шатрын дугуйлангийн багш Н. Чинбат хариуцсан дугуйлангийнхаа сургалтын чанар хүртээмжийг дээшлүүлж баг хамт олноо Их нүүдэл тэмцээний 3-р байр багийн хүрэл медаль, Баянзүрх дүүргийн аварга баг алтан медаль, Нийслэлийн хувийн сургуулиудын аварга баг цомын эзэд, Оюуны оньс тэмцээний аварга багаар шалгарсан амжилтаараа

Дуу хөгжмийн дугуйлан сургалтын багш Энхтайван нь бага ангийн сурагчдын хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд оруулсан ажлын үр дүнгээрээ

Зургийн дугуйлангийн багш Сандүйн шавь нар нь зөвхөн энэ хичээлийн жилд 117 медаль хүртэж багаараа тэргүүн байрыг 4 удаа хүртсэн амжилтаараа Монгол Улсын гавьяат багш Ц. Чойжамцын нэрэмжит шагналыг хүртсэн явдалд сургуулийн нийт багш сурган хүмүүжүүлэгчид, суралцагсдын өмнөөс баяр хүргэж Эрдэм номын цагаан буян та бүхнийг үргэлжийн мөнхөд ивээж байхын ерөөл өргөе.

 

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.