ДУНД АНГИЙН СУРАГЧДЫН “ИЛТГЭХ УРЛАГИЙН БАГИЙН СУРГАЛТ” ӨНДӨРЛӨЛӨӨ

ДУНД АНГИЙН СУРАГЧДЫН “ИЛТГЭХ УРЛАГИЙН БАГИЙН СУРГАЛТ” ӨНДӨРЛӨЛӨӨ

Дунд сургуульд үзэж судалдаг уншиж судалдаг түүх, нийгэм, газарзүй, биологи, уран зохиол зэрэг хичээлүүдийн хүүхдэд өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх,хичээл сургалтын технологи бүтцийг нь сайжруулах зорилгоор 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн зөвхөн 6-7-р ангийн сурагчдын дунд “Илтгэх урлаг мэтгэлцээн”-ний анхан шатны сургалтыг хичээлийн жилийн туршид 7 хоног бүрт 2 удаагийн давтамжтайгаар амжилттай явуулж өндөрлөлөө. Сургалттай холбоотой бүхий л зардлыг Оюунлаг сургуулийн захиргаа “Хүүхэд хөгжүүлэх сан”-гаасаа гаргав.

Энэхүү сургалтыг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа илтгэх урлагийн багш нартаа нийт сурагчдынхаа өмнөөс баярлаж талархаж байгаагаа илэрхийлье.

Энэ хугацаанд сурагчдын маань олны өмнө үг хэлэх, биеэ барих, хэл яриандаа сул үг ашиглах, миний хэлснийг хүмүүс юу гэж бодох бол гэх мэт хувь хүний сэтгэл зүйн айдас арилсны зэрэгцээ мэдээллийг олж цуглуулах, эрэмбэлэх, асуудалд аль болох олон талаас нь харах судлах, өөрийн бодож төлөвлөсөн зүйлээ хүмүүст хүргэхийн тулд мэдээллээ хэрхэн боловсруулж бэлтгэдэг, өөрийн ярианы өнгө, дууны өндөр нам, биеийн гадаад хэлэмжээ хэрхэн илэрхийлэх зэрэг олон саихан чадваруудад үнэхээрийн их ахиц дэвшил гарлаа.

Энэ удаагийн сургалт нь багаар ажиллах ур чадварыг танин мэдүүлэх түүнд сургахад голлон анхаарч багийн үнэ цэнэ,багийн амжилтанд хэрхэн хүрэх,багийн тоглогч бүрийн үүрэг гүйцэтгэх ажил,ажлын уялдаа холбооны талаар хүүхдүүд маань үнэхээрийн сайн суралцсан нь тэмцээний явцад харагдаж байв.Мөн сонгосон сэдвийнхээ талаар уран яруу дүр дүрсэлгээтэй,халилтай ярихдаа гол нь биш,асуудлыг олон талаас нь авч үзсэн,үнэн зөв тайлбар нотолгоо гаргахыг оролдсон,үлгэр зохиож байгаа биш,үнэн бодитой ярихад чиглэсэн гэдэг талаараа өмнөх тэмцээнүүдээс алхам илүү сургалт болжээ.

Уг Парламентийн мэтгэлцээний тэмцээнд тус бүр 4 сурагчийн бүрэлдэхүүнтэй 18 баг оролцож эцсийн 3 дахь шатны шалгаруулалтад 4 баг тунан үлдэж аваргын төлөө өрсөлдөж ,сэдвийн бэлтгэл 8мин, үндсэн илтгэл 4мин,няцаах илтгэл 2мин,нотлох илтгэл 3мин,дүгнэх буюу нэгтгэх илтгэл 3мин,нэмэлт цаг 1мин гэсэн хугацааны хуваарилалттайгаар явагдлаа.

Тавигдсан илтгэлүүд:

         -Сурагчид сургуульдаа ухаалаг гар утастай явах хэрэгтэй.
         -Өрсөлдөөн нь хамтарч суралцахаас илүү үр дүнтэй
         -Амьтны хүрээлэн байгуулахыг нийслэлд байгуулах нь тохиромжгүй
         -Хотын ногоон байгууламж ашигтай гэж үү
         -Тэнэмэл хүүхдүүдийг тусгаарлах нь зөв
         -Техникийн хэт дэвшил хүмүүст хортой
         -Ядуу иргэдийг нийгэм халамжлах үүрэгтэй
         -Өндөр настай хүмүүст зориулсан халамжийн газар байх хэрэгтэй
         -Сургуульд судалдаг хичээл ямар байвал зохимжтой вэ
         -Өнгөрсөн үеийн түүхийг судлах нь үр ашиггүй
         -Шийтгэл нь хүмүүжлийн зөв арга биш
         -Интернетийн орчин бидэнд ямар нөлөөтэй вэ
         -Бидний цаг ашиглалт ямар вэ
         -Сурах хичээл зүтгэлийг хэрхэн бий болгох вэ
         -Би яаж амжилттай суралцах вэ зэрэг сэдвүүдээс сугалаагаар явуулж эцсийн шатанд 4 баг үлдэж
Тэргүүн байрыг          Номин-Эрдэнэ 6в анги
                                                      Энэрэлт 7в анги
                                                      Анужин 6а анги
                                                      Есүгэн 7б анги нарын баг
Хоёрдугаар байрыг    Одонгоо 6б анги
                                                      Ариунжаргал 7б анги
                                                      Будсүрэн 6а анги

                                                      Ариунбилэг 7а анги нарын баг

Гуравдугаар байрыг   Ивээл 7в анги
                                                      Ойдов 7в анги
                                                      Халиун 7а анги

Нандинцэцэг 7а анги нарын баг эзэлж өргөмжлөл хүүхэд бүр мөнгөн шагналыг хүртлээ.Мөн шилдэг илтгэгчээр 7в ангийн М.Чинхүсэл тодорч “Тэргүүний сурагч” алтан медалиар, шилдэг багийн ахлагчаар 7б ангийн сурагч Есүгэн шалгарч “Тэргүүний сурагч” алтан медалиар энгэрээ мялаалаа.

 

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.