ОЮУНЛАГИЙН ШАТАРЧИД ДАХИН АВАРГЫН ЦОМ ХҮРТЛЭЭ
2016 оны 4-р сарын 30-нд Монгол туургатан шатрын холбоо, Нийслэлийн шатрын холбоо, ХанБэрс клубээс хамтран зохион байгуулсан Улаанбаатар хотын хувийн дунд сургуулиудын аварга шалгаруулах шатрын тэмцээн амжилттай явагдаж өнгөрлөө.
Энэ тэмцээнд Оюунлаг сургуулийн тус бүр 24 хүүхэдтэй нэг хоёрдугаар багууд оролцож амжилт арвинтай тоглолтуудыг хийлээ.
Оюунлаг Нэгдүгээр баг:
Гурвантамир сургуулийг 17,5:6,5
Шинэ Монгол сургуулийг 15,5:8,5
Хүлэг сургуулийг 18,5:5,5
Арвис сургуулийг 22:2
Логорифм сургуулийг 22:2-аар тус тус хожин багаараа тэргүүн байрыг эзэлж аваргын цом өргөмжлөл, сурагчид маань алтан медаль хүртлээ.
Тус багийн бүрэлдэхүүнд:
Мөн хоёрдугаар баг маань амжилттай сайн тоглож энэ удаа медаль хүртэж чадаагүй ч шагналт 4-р байрыг эзэлжээ. Та бүхэнд хүн төрөлхтөний гайхамшигт оюун ухааны дээд шатрын спортоор улам сайн хичээллэж өөрсдийн ур чадвараа улам бүр xөгжүүлж явахын урам хайрлая.
Тус сургуулийн дэргэд шатрын спортын мастер Н.Мандахнар,спортын дэд мастер Б.Чинбат дасгалжуулагчтай Шатарын дугуйлангийн сурагчдын хамрах хүрээ өргөжин сурагчдын тоглох ур чадвар нь сүүлийн жилүүдэд эрс өсч буй нь тэдний гаргасан амжилтаас илт харагдаж байна.
Манай хүүхэд яагаад шатар сурах хэрэгтэй гэж….
Дэлхий ертөнц өдөр ирэх тутам хором хормоор хөгжил дэвшил бүхний нүдэн дээр өөрчилөгдөн хувьсаж байна. Өмнөх өдрийн эзэмшсэн мэдлэг өнөөдөр өөрчилөгдөж байгаа энэ ертөнцөд оршин байх хамгийн том баталгаа нь сэтгэлгээний цэгцтэй чадварыг эзэмшсэн, тасралтгүй суралцах эрмэлзлэлтэй, оюуны бяд хүч сайн байх нь чухал болохыг олон улсын судалгааны байгууллагууд анхааруулсаар байна. Ийм ч учраас боловсрол хөгжсөн улс орнууд сургалтын хөтөлбөртөө шатрын хичээлийг оруулах хандлага бидний мэдэх 20 гаруй оронд явагдаж байна.
Энэ нь хүүхдүүдийн сэтгэн бодох мэдээллийг үнэлэх, цэгнэх, эрэмбэлэх, харьцуулах сэтгэлгээний үйлдэлд сургаж хувь хүүхэд бүрийн чадварыг дэмжиж буй зүй ёсны боломж болохыг харсан явдал юм.
Шатар тоглодог хүүхдүүд ихэвчлэн ухаалаг, аливаа асуудалд хандахдаа урьдчилан бодож байж шийдэхийг эрмэлздэг тал их ажиглагддаг. Энэ нь ч аргагүй юм хүүхдүүдийг зориудаар бодуулах, ухааруулах ойлгуулах, энийг нүүвэл манай талд ашигтай юу нөгөө талд ашигтай юу гэдгийг хэд хэдэн нүүдлийн дараагийн болох үйлийг урьдчилан тооцох гээд олон талаас нь дүгнэлт хийх зэрэг хиймэл оюун ухааны орчинд сургаж чадваржуулдгаараа онцлогтой.
Оюун бодлоо чилээх нь хүний онцгой нандин чанар ч гэлээ хүүхэд бүрийг зориудын хиймэл оюун ухааны орчинд ажиллуулж сэтгэлийн хаттай, асуудлыг тал бүрээс нь харах, үнэлж цэгнэх тийм л сургалтад зайлшгүй оруулах хэрэгтэй. Хэрэв ийм орчинг зориудаар бүрдүүлж өгөөгүй цагт хүүхдээ ухаалаг оюунлаг болооч гэж хэчнээн шаардаад ямар ахиц дэвшил гарах билээ.
Хүүхдүүд анхнаасаа шатар тоглож эхлэнгүүтээ дуртай байдаггүй яагаад гэвэл хөнгөн чанарын үзэмжийн төдий зүйлээр оролдох нь тэдэнд хялбар байдаг. Тэд чимээгүй сууж бодол оюунаа төвлөрүүлсэн шатар гэдэг тоглоом төдий л ойлгомжтой зүйл байдаггүйд л учир нь оршиж байна. Иймээс оюун ухаан бодлыг нь хөгжүүлэхийг хүүхдээ ухаалаг хүн болгож хүмүүжүүлэхийг хүсэж л байгаа бол та хүн төрөлхтний өнөө цагийн ололт шатар гэдэг эрхэм зүйлтэй учруулах л ёстой.