Scroll Top
%d0%be%d0%bb%d0%be%d0%bd-%d1%83%d0%bb%d1%81%d1%8b%d0%bd-%d0%bc%d0%b0%d1%82%d0%b5%d0%bc%d0%b0%d1%82%d0%b8%d0%ba%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%ba%d0%b8%d0%bd%d0%b3%d1%83%d1%80%d1%83-2016-%d1%83%d1%80%d0%b0
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН КИНГУРУ-2016 УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ

ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН КИНГУРУ-2016 УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ

Жил бүр уламжлал болон явагддаг “Кенгуру” олон улсын математикийн олимпиад 2016 оны 4-р сард амжилттай зохион байгуулагдсан бөгөөд “Оюунлаг” сургуулийн сурагчид өргөнөөр идэвхтэй оролцлоо.

Кенгуру олимпиад нь:

1980-аад оны эхээр Австралийн математикч, сурган хүмүүжүүлэгч Питер Холлоран өөрийн орондоо нэгэн математикийн нэгэн тэмцээнийг зохион байгуулжээ.

     Энэ тэмцээний онцлог нь:
          – Бодлогууд нь сонгох хэлбэрийн тестэн даалгаврууд
          – Хариуг (хүний оролцоо байхгүй) компьютерээр засдаг тул богино хугацаанд олон сурагчийн материалыг засдаг гэсэн хоёр үзүүлэлтээрээ уламжлалт математикийн олимпиадаас өвөрмөц ялгаатай байв.

Уг тэмцээнд жил бүр оролцох сурагчдын тоо нэмэгдсээр 1980-аад оны дунд үед 500.000 гаруй австрали сурагч оролцдог болсон байна. 1991 онд дээрх тэмцээний туршлага дээр тулгуурлан Францын математикч Андрей Деледик (Andre Deledicq), Пиерри Воудине (Pierre Boudine) нар Франц улсад зохион байгуулсан явагдсан ба энэ үед 120000 сурагч оролцож байжээ. Тэд Австрали нөхдөдөө хүндэтгэл үзүүлж уг тэмцээнийг “Кенгуру” уралдаан гэж нэрлэсэн байна.

1993 оны 6-р сард Кенгуру уралдааны Францын зохион байгуулагчид Парис хотод “Европын орнуудын хүрээнд уулзалт” зохион байгуулжээ. Тус уулзалтад 8 орон оролцсон байна. (Франц, Беларусь, Унгер, Нидерланд, Польш, Румын, Оросын Холбооны Улс, Испани)

1994 оны 6-р сард ерөнхий чуулганаараа европын 10 улсын төлөөлөлтэй “Кengourou sans frontieres” олон улсын холбоо байгуулав. Энэ холбоо жил бүр хуралдаж “Кенгуру” уралдааны сэдэв, бүх улс оронд явуулах өдөр, уралдааны хугацаа, бай шагнал гэсэн асуудлын талаар хэлэлцэж байхаар шийдвэрлэжээ.

Кенгуру уралдаан яагаад хурдан массыг хамарсны гол нууц нь юу байв?

          – “Уйтгартай, хүнд шинжлэх ухаан”-ы чанд хэлбэрээс зайлсхийж, амьд агуулгатай, олон янзын өвөрмөц шийдлээр бодож болох бодлого тавигддаг.
          – Аль ч бодлогыг сурагч өөрийн хүчээ дайчилбал бодож чадна. Харин цагийн хязгаарлалттай.
          – Сурагчид бодлого бодох явцад сэтгэл зүйн стресст орохгүй ба математикийг амьдралд хэрэглэж болно гэсэн урам зоригийг бадраадаг.
          – Бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж, оновчтой зөв шийдвэр гаргах чадвар суулгах
          – Масс сурагчдад зориулсан зэрэг үзүүлэлтүүд нууцын гол зангилаа болж байна гэж дэлхийн сурган хүмүүжүүлэгчид дүгнэсэн байна.

Кенгуру -2016 олон улсын математикийн уралдаанд манай сурагчид амжилттай оролцлоо.

Энэхүү нэр хүндтэй уралдаанд 3-11-р ангийн сурагчид оролцдог бөгөөд нийт сурагчдад зориулсан математикийг амьдралд хэрэглэх, оновчтой зөв шийдэл гаргах, онолын бус уйтгартай шинжлэх ухааны өгөгдлөөс зайлсхийсэн бодлогуудыг Кенгуру олимпиадыг зохион байгуулах олон улсын шүүгчид тавьдаг онцлогтой. Иймээс ч хүүхэд багачууд маш олноороо өргөн хүрээтэй оролцдог юм байна.

Оюунлаг сургуулиас оролцсон сурагчдаас алтан медаль – 5, мөнгөн медаль – 6, хүрэл медаль -8, 2-р зэргийн диплом – 16, 3-р зэргийн диплом -19-г хүртсэн нь математикийн сургалтын үр өгөөж боломжийн төвшинд байгаагийн нэг илрэл гэж үзэж байна.

1-р байр алтан медаль диплом тусгай шагналаар

     2б ангийн сурагч С.Амарбат
     2в ангийн сурагч С.Хангэрэл
     2в ангийн сурагч Ш.Шинэ-Эрдэнэ
     2в ангийн сурагч Ууганчимэг
     5а ангийн сурагч Тэргэл

2-р байр мөнгөн медаль диплом тусгай шагналаар

     2в ангийн сурагч Б.амархүү
     4а ангийн сурагч Өнөбат
     4б ангийн сурагч Амар-Энх
     6б ангийн сурагч Э.Ганди
     10б ангийн сурагч Ц.Золбоо
     10б ангийн сурагч С.Дөлгөөн

3-р байр хүрэл медаль диплом тусгай шагналаар

     2в ангийн сурагч Эрхэм
     3а ангийн сурагч Ному-Луун
     3в ангийн сурагч Дашбазар
     4а ангийн сурагч Ананд
     4в ангийн сурагч Лхагвадорж
     4а ангийн сурагч Мөнхтэмүүлэн
     6б ангийн сурагч Отгонбаяр
     7а ангийн сурагч Ц.Мягмарнаран

Шагналт байр 2-р зэргийн диплом тусгай шагналаар

     2а ангийн сурагч О.Эрхэс
     2б ангийн сурагч Содбилэг
     4б ангийн сурагч Мандуухай
     4в ангийн сурагч Цацрал
     4а ангийн сурагч А.Биндэръяа
     5а ангийн сурагч Мичидмаа
     5б ангийн сурагч Хүсэлбаяр
     5в ангийн сурагч Эрхэмбаяр
     5в ангийн сурагч Мянганмэдмэд
     6а ангийн сурагч Мөнгөнсор
     7а ангийн сурагч С.ТемерланРей
     7в ангийн сурагч С.Тэнүүн
     10а ангийн сурагч Мөнхтүшиг
     10а ангийн сурагч Э.Энхжин
     11а ангийн сурагч М.Чинсанаа
     11а ангийн сурагч Бямбатөгөлдөр

Шагналт байр 3-р зэргийн диплом тусгай шагналаар

     2а ангийн сурагч Содчимэг
     3а ангийн сурагч Эгшиглэн
     3б ангийн сурагч Содбилэг
     3в ангийн сурагч Бат-Оргил
     4а ангийн сурагч Батсүх
     4б ангийн сурагч Тү.Төгөлдөр
     4в ангийн сурагч Барсболд
     4в ангийн сурагч Содбилэг
     6б ангийн сурагч Одонгоо
     6б ангийн сурагч Одбаяр
     6в ангийн сурагч Өнөболд
     7б ангийн сурагч У.Энхбилэг
     7б ангийн сурагч З.Учралтөгс
     7б ангийн сурагч Э.Хүслэн
     7в ангийн сурагч Э.Золзаяа
     7в ангийн сурагч Т.Сумьяадорж
     9а ангийн сурагч Ц.Зоригт
     11а ангийн сурагч Б.Энх-Амгалан
     11б ангийн сурагч Эрдэмсүрэн

1994 оны 6-р сард Кенгуру уралдааныг зохион байгуулагчид ерөнхий чуулганаараа европын 10 улсын төлөөлөлтэй “Kengourou sans frontieres” олон улсын холбоо байгуулагдан “Кенгуру” уралдааны сэдэв, бүх улс оронд явуулах өдөр, уралдааны хугацаа, бай шагнал гэсэн асуудлыг шийдвэрлэдэг билээ.

Энэ цагаас хойш “Кенгуру” уралдаанд оролцож байгаа орон, оролцогчийн тоо жил өсөн нэмэгдсээр байна. Кенгуру 2006,2007,2010 онуудад Монгол улсаа төлөөлөн “Оюунлаг” сургуулийн сурагчид анх оролцож эхлээд Шилдэг багийн өргөмжлөлийг 2 удаа манай сургуулийн баг хүртэж байлаа.

Үүнээс хойш МУИС-н математикийн ухааны доктор Итгэлд багш маань Монгол улсад зохион байгуулах эрхийг авч өдгөө Монголын бүх хүүхэд багачууд оролцох үүд хаалга нээлттэй болжээ.

 

Сэтгэгдэл үлдээх