Улсын хэмжээнд явагдсан “Физик”-ийн багийн олимпиадад амжилттай оролцлоо.
Монгол Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулиудын 6-11-р ангийн сурагчдын дунд физикийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн төлөв байдал, сурагчдын бүтээлч чанарын төвшинг илрүүлэх “Багийн олимпиад” 2016.04.16-ны өдөр явагдаж дүнгээ гаргав. Энэхүү олимпиадыг улсын хэмжээнд 21 аймаг Улаанбаатар хотын 60 гаруй дунд сургууль 2000 орчим багш сурагчид физикийн талаарх мэдлэг, оюуны чадамжаа сорьсон уралдаан боллоо.
Уг олимпиадыг МУИС, МУБИС, Физик Байгалийн ухааны боловсролын төвөөс зохион байгуулжээ.
Энэхүү олимпиадад “Оюунлаг” сургуулийг төлөөлөн физикийн багш Н. Уранбилэг, Б. Чаминцэцэг ахлагчтай 6-р ангийн 20 сурагч, 7-р ангийн 20 сурагч, 9-р ангийн 20 сурагч, 10-р ангийн 20 сурагч, 11-р ангийн 20 сурагч баг бүрдүүлэн оролцсоноос:
– 6-р ангийн баг 2-р байр, мөнгөн медаль
– 9-р ангийн баг 2-р байр, мөнгөн медаль
– 10-р ангийн баг 3-р байр, хүрэл медаль хүртэж гялалзсан амжилтыг үзүүллээ.
Ирээдүйн зуунд физик байгалийн ухааны мэдлэг боловсролыг өндөр төвшинд эзэмшихгүйгээр инженер техник технологийн мэргэжилтэн болох боломжгүй билээ. Иймээс хүүхдүүд та бүхэн физик байгалийн ухааны мэдлэг боловсролоо үргэлж дээшлүүлж, бүтээлч чанараар аливаад хандсан, үргэлжийн хичээл зүтгэлээр өөрсдийн авьяасаа өнгө оруулан зүтгэж яваарай.
Та бүхний эрдэм боловсролд амжилт хүсье.