БЯЦХАН ШАТАРЧИД МААНЬ ДАХИН ТҮРҮҮЛЛЭЭ

БЯЦХАН ШАТАРЧИД МААНЬ ДАХИН ТҮРҮҮЛЛЭЭ

Оюунлаг сургуулийн бага насны бяцхан сурагчдын авьяасыг нээж, оюун ухааны алтан тойрогт оруулж амжилтын өөд тэмүүлж яваа спортын мастер Г.Мандахнар, Т.Чинбат дасгалжуулагчтай шатрын баг тамирчид дахин амжилтын хуудсаа нэгээр нэмжээ.
     Олон улсын Оюун ухааны музейн нэрэмжит “Оньсон Шатар” тэмцээн нь Баянзүрх дүүргийн 6-7, 8-9, 10-11 насны эрэгтэй эмэгтэй сурагчдын ангилалд аваргаа шалгаруулах, тэдний оюуны бядыг нэмэх, бие биеэсээ суралцах, туршлагажих, зорилгоор уг тэмцээнийг зохион байгуулжээ.
     Энэхүү тэмцээнд 10 сургуулийн 130 орчим сурагчид 3 насны ангилалд 18 медаль, мөнгөн бооцоот шагналын төлөө Швейцар системээр тоглолтоо явуулсан байна.
     Оюунлаг сургууль медалийн тоогоороо 3 алт, 3 мөнгө, 3 хүрэл, шагналт IV байр 4-ийг авч тэргүүллээ.
     Шатрын ухаан гэдэг бол хүүхдийн бодол санааг төвлөрүүлж болох болохгүйн бүхий л боломжийг эрж хайлган гаргасан шийдвэр нь хэр оновчтой байж вэ? энэ нь дараа дараагийн нүүдлийн залгамж болон хийгддэг үнэхээрийн оюунлаг гэгээлэг хүн төрөлхтний өнөө цагийн гэгээн ухааныг хайрладаг ид шидтэй билээ.
     Иймээс ч манай сургуулийн олон сурагчид шатар тоглож сурсан нь бидний нэгэн бахархал юм.
     Энэхүү тэмцээнээс
6-7 насны ангилалд
     Эрэгтэй: Э.Гүнбилэг алтан медаль, А.Эрхэс мөнгөн медаль
     Эмэгтэй: Ц.Цэлмэг мөнгөн медаль, У.Цэлмэг хүрэл медаль
8-9 насны ангилалд
     Эрэгтэй: Ч.Чинтүшиг алтан медаль, А.Хувьтөгөлдөр шагналт байр
     Эмэгтэй: Г.Эгшиглэн мөнгөн медаль, Л.Буянзаяа хүрэл медаль,                                М.Мөнхжин шагналт байр
10-11 насны ангилалд
     Эрэгтэй: Ц.Цогтбилгүүн хүрэл медаль, О.Амаржаргал шагналт байр
     Эмэгтэй: Б.Аминзаяа алтан медаль, Э.Ундрам шагналт байр

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.