ЦАХИМ СУРГАЛТЫН ҮЗҮҮЛЭХ ХИЧЭЭЛ – ОЮУНЛАГ СУРГУУЛЬ
“Singapore education inovatsi” төслийн хүрээнд “Оюунлаг” дунд сургуулийн Байгалийн ухааны тэнхимийн багш нараас “СУРАГЧДЫН БИЕ ДААСАН” цахим орчны сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар нээлттэй сургалтыг зохион байгуулж явууллаа.
Сургалтын цахим хичээлийг бэлтгэхэд олон улсад хамгийн түгээмэл хэрэглэгддэг программууд нь Power point, Flash, Anda City, Camtasia, Snaglt, Ispring, Articulate studio зэрэг юм. Эдгээр программын хүрээнд сургалтын агуулга, материал, бие даалт, танин мэдэхүй, төвшин тогтоолт зэрэг бүхий л зүйлийг хийж болно. Эдгээрийг сургалтын арга зүйд нийцэхүйц хэмжээнд бэлтгэхэд нэлээд цаг ордог.
Уг сургалт семинараар сурагчийн сурах сонирхлыг нь дэмжих, бие даасан бүтээлч хандлагад тус хүргэх, судалж буй судлагдахууныхаа учир холбогдол, үндэслэлийг нь ул суурьтай таньж мэдүүлэх үйл явцыг олон улсын боловсрол хөгжсөн улс орнуудын жишгээр цахим хичээлийг хэрхэн бэлтгэхэд анхаарлаа хандуулав.
Энэхүү семинар сургалтад тавигдсан хичээлүүдийг өгөгдсөн линкэн дээр дарж үзнэ үү.
https://youtu.be/-JcDc6x9kV0?list=PLNZd_ghcISFg-dLw-KVAUSoYIL7eyB4sm
Манай сургуулийн сургалтын үзэл баримтлал нь дараах хүчин зүйлийг гол тулгуураа гэж үздэг.
Орчин цагийн дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн алхаж түмний хүүхдийн оюун ухаанд эрдмийн үрийг ургац арвинтай тарьцгаая! Багш нараа.