Сагсан бөмбөгчид мөнгөн медаль хүртлээ

Сагсан бөмбөгчид мөнгөн медаль хүртлээ

Улаанбаатар хотын хувийн хэвшлийн дунд сургуулиудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр уламжлал болгон явуулж багийн аваргаа шалгаруулдаг уламжлал тогтсон билээ. Уг тэмцээнд Оюунлаг, Мон-Турк, Их засаг, Шинэ-Үе, Шинэ монгол, Улаанбаатар, Пелханов, Гурван тамир, Сант, Билгүүн номч, Төгсдэлгэрэх, Эм-Ай-Юу дунд сургуулиудын 9-10-р ангийн сурагчид оролцож хурд хүч, авхаалж самбаа, багийн тоглолтын нэгдэл нягтралаа харуулсан тэмцээн болж өнгөрлөө.

А зооноос: Пелханов, Мон-Турк

Б зооноос: Оюунлаг, Улаанбаатарын багууд шалгарч медалийн төлөө тоглолт өрсөлдөөнтэй явагдаж

Тэргүүн байрыг Пелханов

Дэд байрыг Оюунлаг

Гуравдугаар байрыг Улаанбаатар сургуулиудын багууд эзэллээ.

Л.Пүрэвдорж дасгалжуулагчтай, Бат-Оргил ахлагчтай Оюунлаг сургуулийн сагсан бөмбөгийн баг тамирчид Төгсдэлгэрэх сургуулийг 33:15-аар, Шинэ Монгол сургуулийг 28:21-ээр, Улаанбаатар сургуулийг 38:30-аар, Мон-Турк сургуулийг 19:17-оор тус тус хожжээ.

Та бүхэнд сагсан бөмбөгийн спортоор улам бүр сайн хичээллэж багийн нэгдмэл сайхан тоглолтоороо олныг гайхшруулж явахыг хүсье.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.