МАНАЙ БАГА АНГИЙН СУРАГЧ БҮР ХӨГЖИМ ТОГЛОДОГ

МАНАЙ БАГА АНГИЙН СУРАГЧ БҮР ХӨГЖИМ ТОГЛОДОГ

Хүүхэд бүр багадаа дуу дуулж шүлэг унших дуртай байдаг. Ирээдүйд ямар мэргэжилтэй болох байлаа ч хүүхэд бүрийг хөгжмийн мэдрэмжтэй болгох зайлшгүй шалтгаан байгааг АНУ-ын Вереоманы Их Сургуулийн эрдэмтэд тогтоосон байдаг. Тухайлбал:
Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн тархины бор давхарга нь зузаарч байх ёстой атал өдөр тутмын айдас жихүүдэс,дарамт шахалт, сэтгэл санааны тайван биш нөхцлөөс болж бор давхрага нь нимгэрэх тархины концентраци нь буурч байна. Хүүхдийг биологийн энэхүү эрсдлээс хамгаалах болон хүн болж хүмүүжиж төлөвшихөд үнэтэй хувь нэмэр болох хөгжмийн урлаг хамгийн чухал зүйлийн нэг билээ. Ийм ч учраас Оюунлаг сургууль маань “Singapores education innovation” төслийг 2015 оноос эхлэн хэрэгжүүлж эхлэхдээ бага ангийн дуу хөгжмийн боловсролоор хүүхэд бүр 2-3 октавтай даралтат хөгжим дээр сонсголоор 8-10 дуу ба аяыг, нот харж 8 дууг тоглож сурахын зэрэгцээ, хоолойн дасгал хэмнэл, нотоор дуулах ойлгох төрсөн санаа бодлоо хэлэх тайлбарлах, найрал дуунд суралцах зэрэг цогц чадваруудыг анги бүрийн нэгдсэн хөтөлбөрт тусган хэрэгжүүлж байна.
Хөгжмийн хичээлийн явцтай энд дарж танилцана уу.
Ингээд та бүхнийг манай бага ангийн сурагчдын дуу хөгжмийн сургалтын тайлант тоглолтыг үзэж сонирхохыг хүсч байна.Бүх ангийн бичлэг дууг оруулах боломж байсангүйг минь уучилна уу. Зөвхөн энэхүү бичлэгт хоолойн дасгал, нотоор дуулах дуунууд, найрал дуу, даралтат хөгжмөөр нот харан тоглох Гацуурхан, Есөн сарын 1, Начин шонхор хоёр, Миний дотнын найз, Аллегретто, Симфонис-9, Цоор, Төрсөн өдрийн дуу, Шинэ жилийн дуунууд оржээ. Мөн найрал дууны төрөлд Полько, Хорвоо амгалан байга, Гэрэлт нарны хүүхдүүд, Шинэ өглөө, Бүүвэйн дуу, Миний ээж дуунууд багтсан байна.
Товшуур хөгжмийн тоглолт: энд дарж танилцана уу.
Хөгжмийн тайлант тоглолт: энд дарж танилцана уу.
Эрдмийн баярын дуу: энд дарж танилцана уу.

Дуу хөгжмийг чухалд авч үзэхийн 6 үндсэн шалтгаан

1.Уйтгар гунигийг үргээж сэтгэлийн тайвшралыг олж авах боломжийг олгодог.
2.Хүмүүсийг ойлгож тэдэнтэй хүн ёсны үүднээс нөхөрлөх, үг хэлээ амархан ололцох сэтгэлийн нарийн мэдрэмжийг бий болгодог
3.Хөгжим ойлгодог соносдог хүмүүс өрөвч зөөлөн, сэтгэлийн торгон мэдрэмж сайтай байдаг.
4.Нотоо харж тоглож байхдаа тэд өнгөрснөө санаж, ирээдүйгээ төсөөлж, одоо байгаагаа үнэлж цэгнэх зэрэг олон бодол ухаан зэрэг ажиллаж байдаг онцлогтой. Ингэж олон бодол үйл нь тархинд программчилагдаж байдаг онцлогтой.
5.Бусад спорт ажил мэргэжлийг бодоход аюулгүй байдал нь хамгийн эрсдэлгүй орчин.
6.Хамгийн чухал зүйл бол биеэ авч явах, харьцаа, гадаад үзэмж, сэтгэлийн өнгө нь хамгийн гэгээлэг соёл шүү дээ. Ийм л ариун нандин зүйл учраас л хүн бүр эзэмших ёстой юм шүү дээ.

Тайлант тоглолтын талаар аав, ээж, сурагчидтай яриа өрнүүлснийг та бүхэндээ хүргэе.

5-A анги

► Сайн байцгаана уу ахын дүү нар та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

♦ Сайн, баярлалаа.

► Хөгжим тоглох гоё байдаг уу?

♦ Маш гоё байдаг. Дуу хөгжмийн багш маань бидэнд маш амархан аргаар хөгжим тоглохыг зааж өгсөн. Бид бүгдээрээ дуу хөгжмийн багшдаа баярлалаа гэж хэлмээр байна.

► Анги хамт олноороо хөгжим тоглоод ихэнх цагийг хамтдаа өнгөрүүлэхээр сайхан байдаг байх тийм үү?

♦ Тиймээ бид хамтдаа хөгжим тоглохоор хоорондоо их сайн найзууд болдог. Цаашид улам хичээж, ангиараа дэлхийн алдартай Симфони хөгжим тогломоор байна.

► Та бүхний хүсэл бүхэн биелэх болтугай сурлага,урлаг хөдөлмөрийн амжилт хүсье

5-Б анги

► Сайн байцгаана уу ахын дүү нар?

♦ Сайн, та сайн байна уу?

► Одоо эцэг эхдээ тайлан тоглолтоо толилуулах гэж байна. Та нарын төрсөн сэтгэгдэл болон мэдэж сурсан зүйлийн чинь талаар ярилцъя.

♦ Тэгье, тэгье.

► Сая ямар, ямар ая тоглосон бэ?

♦ Бид нар “Дасгал нэг”, “Бетховен Симфони IX”, “Аллегрето”, “Миний дотны найз”, “Есөн сарын нэгэн” гэсэн хөгжмүүдийг тоглосон.

► Та бүхэнд энэ хөгжмийг тоглоход амархан байсан уу?

♦ Амархан байдаг. Манай дуу хөгжмийн багш бид нарт их сайн зааж өгсөн. Өөрийнхөө цаг заваа гаргаж,давтлага бэлтгэл дандаа хийлгэдэг .

► Та нар дуу хөгжмийн багшдаа хайртай юу?

♦ Багшдаа маш их хайртай.

 

Та бүхэнд амжилт хүсье.

Багш: Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүүхдийнхээ тайлан тоглолтыг үзэж сонирхлоо танд төрж буй сэтгэгдлээсээ хуваалцана уу?

Аав Лхасүрэн: Баярлалаа. Миний хүү 5а ангид суралцдаг, Эрдэмбаяр гэдэг. Хүүхдийнхээ тайлан тоглолтыг үзээд их сайхан байна. Хүүхдүүд маань нот сайн сурч, өөрийнхөө хоолойгоор их чадварлаг дуулж байна. Даралтат хөгжим, үлээвэр хөгжмийг хослуулан тоглодог болохоор энэ нь хүүхдийн хувийн авьяас чадварыг их өндөр хөгжүүлдэг юм байна. Ер нь их зүйл сурсан байна. Сургуулийн нийт багш ажилчид бүгдэд нь ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Багш: За баярлалаа.

Багш: Сайн байн уу,танд энэ өдрийн мэнд хүргэе. Хүүхдийнхээ тоглолтонд ирсэн аавын сэтгэгдлийг сонсъё, бидэнтэй сэтгэгдлээсээ хуваалцана уу?

Аав: Шинжлэх ухааны үндэслэлтэй их зөв зааж байгаад нь би их бахархаж байна. Зөвхөн урлаг соёлын зүйл ч биш энэ зүйлийг мэдрээд, дууг нь сураад,хэмнэлийг нь мэдрээд явах нь биеэ зөв авч явах ухаан хөгжиж байна л гэсэн үг.

Багш: Оюунлаг сургуулийн сургалтын үйл ажиллагаа эцэг эхийн сэтгэл санаанд хэр их нийцэж байгаа вэ?

Аав: Миний хувьд маш их нийцэж байгаа. Зөвхөн өнөөдрийн тоглолтыг харахад л урлагийн боловсролыг ахисан түвшинд 100% маш сайн сургаж чадсан байна. Үүнийг би өнөөдөр хараад,маш сайхан санагдаж байна.

Багш: Таны ажил амьдралд чинь далай цагаан сүү мэт ариун нандин бүхнийг хүсье.

Аав: За баярлалаа танай сургуулийн нийт хүмүүст ажлын өндөр амжилт хүсье.

Багш: Сайн байн уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүүхдийнхээ хөгжмийн тайлан тоглолтод хүрэлцэн ирсэн сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцана уу?

Аав: Баярлалаа. Хүүхдийнхээ тайлан тоглолтод хүрэлцэн ирээд сэтгэл их өндөр байна.Хөгжмийн хичээл бол хүмүүжлийн ажилд өндөр түвшинд ордог юм байна.Намайг сурч байх үед хөгжмийн хичээл ийм өндөр түвшинд ордог байсан бол бүгд л хөгжмийн зохиолч дуучид болох байсан байх гэж бодогдохоор их сэтгэл хөдөллөө. Хөгжим бол хүүхдэд уян зөөлөн сэтгэл төлөвшүүлдэг болохоор хүүхдийн хүмүүжил төлөв даруу болдог юм байна. Ингээд Оюунлаг сургуулийн нийт хамт олонд баярлалаа.

Багш: Баярлалаа. Танай гэр бүлд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

 

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.