STEAM-ROBOT олон улсын сертификатаа гардан авлаа

      Сүүлийн жилүүдэд хүүхэд багачуудын техник технологи электроник инженерчлэлийн мэдлэг чадварыг системтэйгээр, үр өгөөжтэй түвшинд олгох чиглэлээр STEAM хөтөлбөрийг дэлхийн боловсрол хөгжсөн улс орнууд дунд болон ахлах сургуулиуддаа хэрэгжүүлж эхэлжээ. Ийм ч учраас дэлхийн боловсролын шинэ чиг хандлагыг өөрийн сургууль дээрээ хэрэгжүүлж эхлээд хоёр жил болж байна.

       Өнөөдөр Сөүлийн Их сургуулийн дэргэдэх Робот судалгааны төвийн шалгалтыг амжилттай өгч STEAM сургалтын зохих түвшинг хангасан 6-8-р ангийн нийт сурагчдадаа болон тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж үр дүнд хүргэсэн багш нартаа талархал илэрхийлье. Сөүлийн Их сургуулийн дэргэдэг Робот судалгааны төвийн шагналыг хүртсэн нийт сурагчдадаа баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсье. Уг сертификатыг авснаар манай сурагчид маань ротоб, инженерчлэл, зохион бүтээх төрлийн Олон улсын тэмцээнд оролцох нэг үүд хаалга  нээгдэж байгааг дуулгахад таатай байна.

     Бид дунд ангийн STEAM хичээлдээ Солонгос улсын Сөүлийн Их сургуулийн дэргэдэх Робот судалгааны төвийн хөгжүүлж, бүтээсэн STEAM-ROBOT-ын сургалтын хэрэглэгдэхүүнийг сургалтдаа авч хэрэглэдэг билээ. Энэ төвөөс тус хэрэглэгдэхүүнийг үзэж судалснаар олж авсан мэдлэг чадварыг  үнэлэн шалгуурт тэнцэх сурагчдад сертификат олгодог билээ.

Шинийг эрэлхийлж, шинийг зохион бүтээх их хүсэл тэмүүллээр жигүүрлэгдсэн нийт сурагчиддаа шинжлэх ухаан, техник технологийн өндөр амжилт хүсье.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.