Scroll Top
%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b3-%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d1%83%d1%83%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d0%b0%d0%b3%d1%88-%d0%b0%d0%b6%d0%b8%d0%bb%d0%bb%d0%b0%d0%b3%d1%81%d0%b4%d1%8b%d0%bd-2
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Оюунлаг сургуулийн багш ажиллагсдын хүүхдүүдээ баярлууллаа

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярыг тохиолдуулан Оюунлаг сургуулийн захиргаанаас сургуулийнхаа багш ажиллагсдын хүүхдүүдийг хүлээн авч хүүхэд багачуудын дуртай хүүхэлдэйн киноны гол дүр болох Пороро болон Алдарт алиалагч Латипын хүү Нурлан нар хүрэлцэн ирж хөгжилтэй жүжигчилсэн тоглолтууд, жонглер, илбийн үзүүлбэрүүдээр хүүхдүүдийг баясгасан  хөгжилтэй нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

Хүүхдүүд маань дуугаа дуулж, шүлгээ уншиж, өөрсдийн дуртай хөгжмийн аянд бүжиглэж, хөгжөөнт тоглоомоор шилдгүүдээ шалгаруулан өрсөлдлөө.

Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд аав ээжийнх нь ажлын газрыг үзэж сонирхуулан мэндчилгээ дэвшүүлж хүүхдийн баярын гарын бэлгийг гардуулан өглөө.

Цайлган цагаан инээдээрээ хорвоог уярааж, эцэг эхийнхээ амин эрдэнэ нь болж амьдралд өнгө нэмсэн хүүхдүүддээ эх үрсийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Сайхан баярлаарай

Сэтгэгдэл үлдээх

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.